Орон сууцад хий дэлбэрснээс таван хүн амь үрэгджээ

2015 оны 12 сарын 21

 

ОХУ-ын Волгоград хотноо ням гаригт /XII.20/ орон сууцад ахуйн зориулалттай хий дэлбэрснээс таван хүн амь үрэгдэж, найман хүн гэмтэж, түлэгдсэн байна. Дэлбэрэлтийн улмаас гарсан галыг унтрааж, нурангид даруулсан хүмүүсийг аварчээ.

 

150 оршин суугчтай есөн давхар орон сууцад болсон дэлбэрэлтийн шалтгааныг тодруулсан мөрдлөгийн мэдээллийг ОХУ-ын мөрдөн шалгах хорооноос шууд ерөнхийлөгч Владимир Путинд илтгэсэн байна. Энэ нь Исламын улс бүлэглэлийн заналхийллээс үүдэн ОХУ-д террорист халдлага гарна гэх түгшүүр их байгаатай холбоотой юм.

 

Зөвлөлтийн үеийн орон сууц, барилгуудад гал, цахилгааны аюулгүйн стандартыг мөрдөөгүйгээс энэ мэт дэлбэрэлт, гал гарах нь элбэг байдаг аж. Тухайлбал, долоо хоногийн өмнө Воронез хотноо сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлэгт гал гарч, 23 хүн амь үрэгдсэн юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна