Монгол-Оросын консулын зөвлөлдөх уулзалт болов

2015 оны 12 сарын 21

Монгол Улс, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яамд хоорондын Консулын XIV зөвлөлдөх уулзалт 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Москва хотноо зохион байгуулагдав.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад хэргийн яамны Консулын газрын дэд захирал Э.Батзориг, оросын талаас ОХУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дэд захирал Н.М.Латыпов нар ахлаж оролцов.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар талууд 2014 онд байгуулсан иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрийн хэрэгжилт, иргэдийн эрх, хууль ёсны эрх ашгийг харилцан хамгаалах, хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах болон консулын харилцааны асуудлаар ярилцаж, харилцан санал солилцов.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна