Нефтийн экспортын хоригоо цуцлав

2015 оны 12 сарын 21

Фото: Reuters

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Зул сарын амралтаар явахаасаа өмнө нефтийн экспортын хоригоо цуцалсан 2016 оны санхүүгийн жилийн төсвийн төсөлд гарын үсгээ зурав.  Баримтад гарын үсэг зурахын өмнө хийлгэсэн  хэвлэлийн бага хурал дээр энэ төсөлд “тааламжгүй” байгааг хэллээ. “Энэ төсөв бол ямар нэгэн үзэл суртлын засварлалтгүйгээр манай армийг дунд ангийн болгон санхүүжүүлж байна” гэж ерөнхийлөгч хэлжээ.

 

Үүний өмнө парламентын хоёр танхим 1,1 их наяд долларын хэмжээтэй төсвийн төслийг баталсан байна. Энэ баримт нь 2016 оны есдүгээр сар хүртэл үйлчлэх юм.

 

Bloomberg  тэмдэглэснээр,  нефтийн экспортын хоригийг  цуцлахын төлөө бүгд найрамдах намынхан ба америкийн нефтийн компаниуд байсан бол Обамагийн захиргаа шийдвэрийн эсрэг байсан ажээ. Үүний улмаас үүссэн маргаан нь аравдугаар сарын 1-нд эхэлсэн санхүүгийн жилийн өмнө батлагдах ёстой байсан  төсвийг нэг мөр батлахыг хойшлуулсан юм.

 

1975 оны эрчим хүчний хямралын дараа, арабын бүх орнууд нефть нийлүүлэхээс татгалзсаны улмаас түүхий нефтийн экспортод АНУ хориг тавьсан аж. Нефтийн нэг баррелийн үнэ тэр үеэр 3-аас 12 доллар болон өссөн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна