Обамагийн хэвлэлийн хуралд оддын дайны дайрагчид ирэв

2015 оны 12 сарын 21

Жош Эрнест

@ChrisJansing

АНУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн бага хурлын дараа Цагаан ордонд “Оддын дайн” киног үзүүлжээ. Энэ тухай баасан гаригт The Daily Caller сонин мэдээлэв.

Албан ёсны  үгээ хэлсний дараа “Өнөөдрийн энэ  хэвлэлийн хурал бол  Цагаан ордны хамгийн гол үйл явдлын нэг” гэж Обама тайлбарлав.  Иракийн дайнд амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд “Оддын дайн” киноны  долоо дахь цувралыг Цагаан ордонд үзүүлэх болно гэж Обама тайлбарлав.

Ерөнхийлөгчийг явсны дараа танхимд кино туульсын баатрууд  гарч ирцгээсэн юм. Тэднийг сэтгүүлч нарт Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест танилцуулжээ. Энэ киноны шөнийн гаралтууд АНУ-д  арванхоёрдугаар сарын 18-нд эхлээд 55 сая долларын орлого олоод байгаа гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна