Хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлэв

2015 оны 12 сарын 21

Өсвөр бөхийн Хан-Хэнтий аварга дэвжээ үүсэн байгуулагдсаны 5 жилийн ойд зориулсан Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 12 дугаар сарын 19-ний өдөр боллоо. Барилдаанд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, Б.Эрдэнэхүү, С.Ариунбилэг, Б.Мижидсүрэн, аймгийн арслан М.Бадарч, А.Отгонбаатар тэргүүтэй аймгийн цолтнууд зодоглосноос Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Алдар спорт хороо "Энгүй тал" компаний бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар 8 даван түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Алдар" спорт хорооны бөх, аймгийн арслан Ш.Бат-Өлзий үзүүрлэв. Мөнгөнбаатар Бат-Өлзийг дотуур хутгахад нь тэрүүхэнд нь эргүүлж даран давсан юм.

Их шөвөгт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, "Хангарьд" спорт хорооны бөх, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, "Алдар" спорт хорооны бөх аймгийн арслан Ц.Чимэддорж нар шалгарлаа.

Эрдэнэхүү Бат-Өлзийг давхар шуудагнаас түрж хөөхдөө өөрөө түрүүлээд газардчихсан бол Мөнгөнбаатар Чимэддоржийг татаж хавиран давж түрүү булаалдахаар шалгарсан билээ.

Хан-Хэнтий нутгийн залуу арслан, энэ жилийн улсын наадмын түрүү бөх Э.Оюунболд сүүлийн даваануудыг бөхийн өргөөний индэрт тухлан үзэж сонирхлоо.

Гурвын даваа

1.      Ш.Мөнгөнбаатар а.х.а–Д.Уртнаст а.з

2.      Б.Эрдэнэхүү а.х.а–Э.Батхуяг а.н

3.      С.Ариунбилэг а.х.а–Ж.Сүхбат а.а

4.      Б.Мижидсүрэн а.х.а–Б.Мөнх-Эрдэнэ Увс

5.      М.Бадарч а.а–Д.Ганцоож а.н

6.      Б.Хашбат а.а–М.Адъяахүү а.х

7.      О.Хангай а.а–Р.Батсүх а.н.н

8.      Б.Тайван а.а–Д.Дарханбаатар а.з

9.      Д.Анар а.а–Ж.Батбилэг а.а

10.  Д.Амаржаргал а.а –Э.Энх-Амгалан а.х

11.  Б.Хадбаатар а.а–Б.Батдорж а.н.н

12.  Б.Хишигбаатар а.а–Ш.Отгонтөгс а.х

13.  Б.Бат-Өлзий а.а–Н.Мөнх-Ирээдүй а.з

14.  Ш.Дарханбат а.а–О.Түмэн а.з

15.  П.Мөнхбат а.а –М.Батцэнгэл а.з

16.  Х.Оргилболд а.а–С.Оргилбаатар /5-хан/

17.  Б.Гончигтавхай а.а–П.Эрхэмжаргал а.а

18.  Б.Мөнх-Эрдэнэ а.а–Г.Болдгэрэл а.н.н

19.  Ц.Чимэддорж а.а–Т.Дүүрэнсаран а.х

20.  У.Батгэрэл а.а –Б.Энхбилэг а.х

21.  Н.Батсайхан а.а–Т.Аззаяа а.н

22.  Г.Ганням а.а –Б.Гантөмөр а.з

23.  Б.Ганбаатар а.а–Д.Ариунмөрөн а.з

24.  Д.Тангад а.а–Г.Биндэръяа ц.н

25.  Ба.Отгонбаатар а.а –Б.Түмэндэмбэрэл а.з

26.  П.Батмөнх а.а–М.Бэлгүтэй а.н.н

27.  Д.Амарсайхан а.а–Б.Уугандаваа а.а

28.  Э.Ванданцэрэн а.а–Ч.Эрдэнэсайхан а.з

29.  Д.Хүдэрбулга а.а –П.Батсүх а.а

30.  Д.Тамир а.а –Т.Бэгзсүрэн а.з

31.  Т.Сайханжаргал а.а –Х.Алтансүх а.з

32.  Б.Чимэдвандан а.а–М.Даваасүрэн а.з

Дөрвийн даваа

1.      Ш.Мөнгөнбаатар а.х.а–М.Бэлгүтэй а.н.н

2.      Б.Эрдэнэхүү а.х.а–Э.Энх-Амгалан а.х

3.      С.Ариунбилэг а.х.а –Г.Энхбилэг а.х

4.      Б.Мижидсүрэн а.х.а –Б.Түмэндэмбэрэл а.з

5.      М.Бадарч а.а–Т.Бэгзсүрэн а.з

6.      Б.Хашбат а.а–Б.Гантөмөр а.з

7.      О.Хангай а.а–М.Батцэнгэл а.з

8.      Б.Тайван а.а–Х.Алтансүх а.з

9.      Д.Анар а.а–Б.Чимэдвандан а.а

10.  Б.Хадбаатар а.а –П.Батсүх а.а

11.  Б.Хишигбаатар а.а –Э.Ванданцэрэн а.а

12.  Б.Бат-Өлзий а.а–Д.Амарсайхан а.а

13.  Ш.Дарханбат а.а–Д.Тангад а.а

14.  Х.Оргилболд а.а–Б.Ганбаатар а.а

15.  Б.Гончигтавхай а.а –Н.Батсайхан а.а

16.  Б.Мөнх-Эрдэнэ а.а –Ц.Чимэддорж а.а

Тавын даваа

1.      Ш.Мөнгөнбаатар а.х.а–Б.Түмэндэмбэрэл а.з

2.      Б.Эрдэнэхүү а.х.а–Г.Энхбилэг а.з

3.      М.Бадарч а.а–Ш.Дарханбат а.а

4.      Б.Хашбат а.а –П.Батсүх а.а

5.      О.Хангай а.а –Б.Тайван а.а

6.      Д.Анар а.а–Э.Ванданцэрэн а.а

7.      Б.Бат-Өлзий а.а–Х.Оргилболд а.а

8.      Ц.Чимэддорж а.а–Н.Батсайхан а.а

Зургаагийн даваа

1.      Ш.Мөнгөнбаатар а.х.а–П.Батсүх а.а

2.      Б.Эрдэнэхүү а.х.а–О.Хангай а.а

3.      М.Бадарч а.а –Ц.Чимэддорж а.а

4.      Д.Анар а.а –Б.Бат-Өлзий а.а

Долоогийн даваа

1.      Ш.Мөнгөнбаатар а.х.а–ц.Чимэддорж а.а

2.      Б.Эрдэнэхүү а.х.а –Б.Бат-Өлзий а.а

Наймын даваа

1.Ш.Мөнгөнбаатар а.х.а–Б.Бат-Өлзий а.а

   /түрүүлсэн/                        /үзүүрлэсэн/

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна