Нефтийн хараал

2015 оны 12 сарын 21

-Америк нефтийн хоригоо цуцлах нь нь Орост ямар нөлөө үзүүлэх вэ?-

Фото: Andrew Cullen / Reuters

Ерөнхийлөгч Барак Обама өвлийн амралтад явахаасаа өмнө АНУ-ын 2016 оны санхүүгийн жилийн  төсвийн төсөлд гарын үсэг зуран баталлаа. Энэ бичиг баримт нь дэлхийн эдийн засагт маш их нөлөөтэй үзүүлэхээр болж байна. Энэхүү шийдвэр нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг хэдэн жилээр удаашруулах янзтай байна. Нэн ялангуяа нефть экспортлогч орнуудад маш том дарамтыг үзүүлэх нь. Дөчин жилийн турш нефть экспортлохыг хориглосон байсан хоригоо америкчууд энэ төслөөр цуцалжээ. Хэдэн жилийн турш зөвхөн нефть импортлогч байсан АНУ одоо нь экспортлогч болон хувирч байна.

Ингэснээр дэлхийн нефтийн зах зээл ойрын хэдэн жилд маш их доргионтой байх юм. АНУ нь Орос, Саудын Арабын дараа гуравдугаарт орж байгаа нефтийн томоохон олборлогч экспортлогч болж байна. Мөн тэрээр ОРЕС-ийн гишүүн биш, ер нь америкчууд ямар нэгэн нэгдэл байтугай хар алтны үнэ, олборлолтод засгийн зохицуулалт хийхийн эсрэг байдаг.

Энэ жилийн эхээр занарын нефтийн олборлолт нь уламжлалт аргаар гаргадаг нефтийн хэмжээтэй нь АНУ-д тэнцсэн байна. Занарын нефтийн олборлолт нь хоногийн 4,5 сая баррель хүрээд байсан юм. Америкчууд энэ аргаар нефть олборлож эхэлсэн 2007 онд хэн нэгэн ийм хэмжээнд хүрнэ гэж хүлээгээгүй байсан байх. АНУ-д занарын нефтийн олборлолт нь хойд нутагтаа Bakken, өмнөд нутагтаа EagleFord, Permian  гэсэн гурван янзаар явагддаг. Эдгээр бүсүүдэд хэдэн зуун ордууд нь өөрийн шинжээр өөр өөр. Занарын нефть нь уламжлалт ордуудынхаас өөр ялгаа бараг байхгүй зөвхөн газрын ямар бүтцийн вэ гэсэн ялгаатай.

Өмнө нь ийм аргаар олборлосон нефтийн хэрэглээ нь зөвхөн дотоодынх байсан бол одоо түүнийг экспортлох шаардлага гарч ирэв. Занарын нефть л дэлхийн нефтийн үнийн уналтын гол шалтгаан болж байгаа юм. Бруклины хүрээлэнгийн судалгаанд өгүүлснээр Америкийн нефтийн экспортын хоригийг дахиад жаахан удаасан бол занарын нефтийн олборлолтын оргил үе гэх 2020 онд тус улсын дотоодын зах зээлд нефтийн илүүдэл үүсэх ажээ. Түүхийн эдийн ихээхэн илүүдэл нь түүнийг үнийг унагахаас гадна олборлогч үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлнө. Харин түүхий эдээ экспортлох боломж гарч ирснээр тэдэнд бизнесээ хөгжүүлэх шинэ боломжийг өгч байна.

Хойд тэнгисийн Brent маркийн нефть, америкийн WTI нефтийн үнийн зөрүү нь эрс ойртож байгаа нь үүний нэг тод жишээ юм. “Занарын хувьсгал” гэх 2011-2014 онуудад нэг торх WTI маркийн үнэ нь Brent-ээс 10 доллараар бага үнэтэй байсан юм. Одоо байдал эрс өөрчлөгдөж, өнгөрсөн долоо хоногт тэдний үнийн ялгаа нэг доллар хүрэхтэй үүтэй байв.Зах зээлийн энэ өөрчлөлт нь Америкийн нефтийн экспортын хориг тавигдахтай гэдэгтэй холбоотой.

Арабын орнууд 1973 оны дайнд Израилийн дэмжсэн орнуудад нефть гаргахгүйгээр шийдсэнээс хоёр жилийн дараа АНУ-д нефть экспортлохыг болиулсан. Тэр үеийн удирдлага нь энэ хоригоор нефтийн хомсдолд орохоос сэргийлж чадсан байна. Мөн эдийн засгаа ч аажмаар сэргээсэн юм. Харин энэ хоригийг цуцлахыг Америкийн компаниуд сүүлийн жилүүдэд шаардаж байгаа юм. Компаниудын сонирхлын лоббичид нь Бүгд найрамдах нам юм. Есдүгээр сард Цагаан ордон хоригийг хэвээр байлгана гэж мэдэгдсэн бол Бүгд найрамдах нам давамгайлдаг Конгрессийн Төлөөлөгчдийн танхим энэ хуулийн төслийг санаачилжээ.

Окснард, Калифорни

Фото: Lucy Nicholson / Reuters

Бүгд найрамдах намынхан түр зуур улс төрийн байр сууриа бэхжүүлэхийн тулд л үүнийг хийж байна. Тэр нь ерөнхийлөгч Барак Обамагийн зүгээс нефтийн компаниудад өгдөг хэт их татаасыг багасгах гэсэн хүчин чармайлтыг унтрааж байна хэмээн Цагаан ордон  шүүмжилж байгаа.  АНУ-аас нефтийг гадаадын өндөр үнээр экспортлох нь нефть боловсруулах үйлдвэрүүдийн ажиллагааг зогсоон эдийн засаг дахь ажлын байрыг хорогдуулахаас гадна бензиний үнийг нэмэгдүүлнэ гэж Ардчилсан намын сенатор Эдвард Марки хэлэв.

Гэсэн хэдий ч Барак Обама буулт хийлээ. Энд төсвийн алдагдал л нөлөөлсөн нь лавтай. Барак Обамагийн гарын үсгээ зурсан хуулинд төсвийн алдагдлыг ДНБ-ний 2,5 хувьтай тэнцүүлэхээр заасан байна. Хоёр намынхан  нефтийн экспортын хоригийг тавих талаар тохирсон төсөв хийх болсноос хойш зах зээлд нефтийн үнэ доошилсоор 40 доллараас доогуур үнэтэй болсон юм.

Барак Обама

Фото: Michael Reynolds / CNP / AdMedia

Одоо бол хориг нэгэнт тавигдсан учир Америкийн компаниуд зах зээлийн ямар хувийг эзлэх бол гэсэн хүлээлт байгаа юм. Мөн Хятад болон Европын холбоонд нефть нийлүүлэх ложистиктой холбоотой асуудлуудыг шийдэх ёстой. Евроазийн нефть боловсруулах үйлдвэрүүдийг  мөн америк нефтэд зохицуулах нь нэмэлт хөрөнгө оруулалтыг шаардах нь мэдээж.

Одоогоор Америкийн нефтийн гол  хэрэглэгчид нь Канад, Мексик  хоёр байх бололтой. Ямар ч байсан энэ зах зээлийг эзлэх нь экспортынхоо хэмжээгээр Эквадор, Ливи хоёрыг гүйцэх боломжийг  АНУ-д өгөх юм. Оросуудын хувьд Америкийн нефть зах зээлд  гарч ирснээр нефтийн үнэ өснө гэсэн  тэдний найдлагыг балруулдаж байгаа юм. Ингэснээр нефтийн бага үнэнд зохицон амьдрах  шаардлага Орост ирлээ гэсэн үг юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна