Сирид агаарын цохилтод 43 хүн амь үрэгджээ

2015 оны 12 сарын 21

 

Сирийн баруун хойд хэсгийн Идлиб хотноо ням гаригт  /XII.20/ агаарын цохилтод 43 энгийн иргэн амь үрэгджээ. Агаарын цохилтод Идлиб хотын төвд орших зах  өртсөнөөс 150 орчим хүн гэмтэж бэртсэн аж. Гэмтэж бэртсэн хүмүүсийг хөрш Турк улсын эмнэлэг рүү явуулсан байна. Идлиб хотноо ням гаригт агаараас зургаан удаа бөмбөгдсөн аж. Агаарын цохилтыг ОХУ-ын байлдааны онгоцнууд явуулсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

 

Идлиб хот нь Сирийн сөрөг хүчнийхний гол түшиц газруудын нэг аж. Барууныхны зүгээс ОХУ нь өнгөрсөн есдүгээр сараас хойш “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Сирид агаарын цохилт өгч эхэлсэн нь ерөнхийлөгч Башар аль-Ассадыг дэмжих зорилготой хэмээн хардаж байгаа юм. Түүнчлэн Оросын агаарын цохилтод энгийн иргэд амь үрэгдсэн талаар Барууны хэвлэлүүд онцлон мэдээлдэг аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна