Л.Гансүх шүүх хуралд онлайнаар оролцож байна

2015 оны 12 сарын 21

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1125 шийтгэх тогтоолтой Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарт холбогдох Эрүүгийн хэргийн 166.2, 263.2 зүйчлэлтэй хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд яг одоо үргэлжилж байна. Шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Ц.Цэрэнжээ, Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн, Ч.Шаравнямбуу, Д.Энхбаяр нар оролцож байгаа бол улсын яллагчаар Б.Батжаргал, Ш.Баярбилэг нар оролцож байгаа юм. Хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ шүүж байна. Шүүх хуралдаан өглөө 09.00 цагт товлосон цагтаа эхэлсэн бөгөөд шүүх хуралд хөндлөнгийн ажиглагчаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар болон шүүгдэгчийн ар гэрийнхэн оролцож байна. Шүүгдэгч Л.Гансүх өөрөө зөвшөөрсний үндсэн дээр шүүх хуралд 461 дүгээр хорих ангиас онлайнаар оролцож, мэдүүлэг өгч байгаа бөгөөд шаардлагатай гэж үзвэл Тахарын 10 дугаар тойргийнхон түүнийг шүүх хуралд биечлэн оролцуулахад бэлэн байдалтай ажиллаж байна.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна