LG Super UHD TV-бодит байдалд чиглэсэн шинэ алхам

2015 оны 12 сарын 21

LG компани нь Super UHD TV телевизорүүдийн шинэ цувралыг танилцууллаа.

«Супер» гэдэг үг нь тухайн тохиолдолд маркетингийн арга заль биш юм. Эдгээр шинэ бүтээгдэхүүн нь тодрол болон нарийвчлалаараа Full HD-гийн чанараас 4 дахин илүү 4К (3840x2160 пиксель) нягтрал бүхий дүрс гаргаж байгаа билээ.

 Телевизорийн дэлгэцэн дээр 8,3 сая пиксель багтаж байхад ийм “формат” нь чухам юу өгдөг вэ? Телевизээр гарч буй дүрс жинхэнэ мэт харагдах бүрэн дүүрэн мэдрэмж төрүүлдэг.  

Өөгүй сайхан дүрс болон ер бусын тод нарийвчлалыг хангагч өндөр нягтралын шинэ стандарт – энэ бол ирээдүйн чиг хандлага билээ.  

Үүний зэрэгцээ LG-гийн шинэ бүтээгдэхүүн нь үнэхээр өөгүй цэвэр дүрс бүтээх боломж олгогч хосгүй технологийг агуулж байгаагаараа бусдаас онцгой юм.    

Эн түрүүнд энэ нь өнгө дамжуулалтын цоо шинэ, хувьсгалт системтэй холбоотой билээ. LG-гийн инженерүүд квантын цэгүүдийг ахуйн электроникт анх удаа хэрэглэсэнд хэргийн учир оршино.

Квантын цэгүүд гэдэг нь 2-оос 10 хүртэлх нанометрийн хэмжээ бүхий өчүүхэн жижиг талстуудыг хэлж байгаа бөгөөд тэдгээрийн зузаан нь ердөө л атомын 20 орчим үе давхаргыг бүрдүүлдэг. Тэдгээр нь өөр өөрийнхөө хэмжээнээс хамааран өнөө үед байгаа гэрлийн эх сурвалжуудаас илүү нарийн цар хүрээтэй өнгө цацруулдаг байна.    

Квантын цэгүүдийн мэдээллийг ашиглах нь өнгө дамжуулалтын цар хүрээг мэдэгдэхүйц тэлэх боломжийг технологи боловсруулагчдад олгосон бөгөөд энэ талаар явуулсан сорилын мэдээгээр бол ТВ самбарын /панелийн/ өнгөний солонгорол 30 гаруй хувиар нэмэгдсэн байна.   

Тусгайлсан, гэрэл цацруулагч наноэлемент бүхий нэмэлт давхарга буюу хальс бүтээсэн нь зөвхөн өнгө дамжуулалтыг сайжруулах боломж олгосон төдийгүй хар цагааны ялгарлыг гүнзгийрүүлж, эрчим хүчний хэрэглээний түвшинг бууруулах нөхцөл бүрдүүлсэн юм.  

Квантын цэгийн технологи нь гэрэл сүүдэр, эрэмбэ зохирлоороо бүрэн дүүрэн ялгаран солонгорсон нэн баялаг өнгө бүхий дүрс гаргах боломж олгодог    технологийн нэгдсэн NanoSpectrum багцад багтдаг байна. Түүний гол үндэс нь график боловсруулагч ColorPrime процессор юм. Энэхүү процессор нь дүрсийг улам  хурц, ялгац сайтай болгож, түүний тодрол болон хар цагааны ялгарлыг нэмэгдүүлдэг бөгөөд ингэхдээ дүрс хувиргагч гурван алгоритмыг, тухайлбал, анхдагч мэдээллийн задлан шинжилгээ, сүүдрийн шинжилгээ болон хийсвэр хэтийн төлөвийг ашигладаг байна.      

Дүрсний энэ бүх тансаг технологи нь 8,5-хан мм-ийн зузаантай (!) 55 болон 65 инчийн телевизорүүдэд л нэвтэрсэн гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй юм. 4K телевизорээс нимгэн бүтээцийг олно гэвэл юу л бол.   

Ерөнхийдөө SuperUHDTV телевизорүүд нь зүгээр л зах зээл дээрх шинэ бараа бүтээгдэхүүн гэгдэхээсээ илүү бодит байдлыг дээд зэргийн оновчтойгоор буулган харуулах чадвар бүхий медиа технологийн хөгжлийг урагш ахиулсан  шинэ алхам болж байгаа билээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна