Монгол-Хятадын соёлын сангийн баярын хурал боллоо

2015 оны 12 сарын 21

Монгол-Хятадын Хэл Соёл Боловсролын Сан болон Монгол-Хятадын Нийгмийн Хөгжлийн Сангийн жилийн эцсийн баярын хурал болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын яам, Дүүргүүдийн боловсролын хэлтсийн удирдлагууд, гишүүн байгууллагууд зэрэг 30 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.

2014 оны эхээр Монгол Улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай байгууллагууд, хувь хүмүүс хамтран Монголын эдийн засгийн хөгжил болон нийгэмд үйлчлэхийн тулд Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газраас санаачлан “Монгол-Хятадын Хэл Соёл Боловсролын Сан” болон “Монгол-Хятадын Нийгмийн Хөгжлийн Сан”-г тус тус байгуулсан бөгөөд “Монгол Хятадын Хэл Соёл Боловсролын Сан” нь Хятадын соёлыг түгээн дэлгэрүүлэх, оюутан сурагчдад хятад хэлний боловсрол олгох, мөн хятад хэлний боловсролтой холбоотой ажлыг хийх зорилготой болно. “Монгол Хятадын Нийгмийн Хөгжлийн Сан” нь ядуу буурайд туслах, байгаль орчин хамгаалах, ард иргэдийн амьдралд хувь нэмрээ оруулах зэрэг ажлыг хийх зорилготой болно.

Байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын Засгийн газрын холбогдох байгууллагууд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын яамны удирдлага дэмжлэгийг авсаар ирсэн ба илүү олон байгууллага, хувь хүмүүсийг өөртөө нэгтгээд байна. 2015 оны сүүлийг хүртэл нийт 3,2 сая юань буюу 100 сая төгрөгийн хандив цуглуулаад байгаа ба нийт 30 гаруй төсөл хөтөлбөрт 2,4 сая юань буюу 700 сая юанийг 3300 гаруй хүмүүст хүргээд байна. Хоёр сан нь нэгэнт Монгол Хятад хоёр улсын хүмүүнлэгийн харилцааны тод зураас болоод байна.

Улс нь иргэдээрээ холбогдож, иргэд нь сэтгэлээрээ холбогддог. Тус хоёр сан нь Монгол, Хятад байгууллагуудын хамтын хүчээр хоёр орны иргэдийн сэтгэлийг холбосон гүүр босгон Монголын ард иргэдийн аж амьдралыг сайжруулж тэдний боловсрол болон нийгмийн хөгжил, хоёр орны соёлын болон найрамдалт харилцаанд хувь нэмэр оруулах чин хүсэлтэй юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна