Канад илүү олон дүрвэгсдийг хүлээж авна

2015 оны 12 сарын 21

 

Канад улс дүрвэгсдийг хүлээн авч суурьшуулах тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр зорьж байна. Энэ тухай Канадын цагаачлал, иргэний асуудал хариуцсан сайд Жон МакКаллум Йорданд айлчлах үеэрээ мэдэгдсэн аж. Канадын засгийн газраас ирэх  хоёрдугаар сарын сүүлч гэхэд Сирийн 25 мянган дүрвэгчийг хүлээн авч орон сууц, ажлын байраар хангах хөтөлбөрийг боловсруулжээ. Түүнчлэн ирэх 2016 оны төгсгөл гэхэд Канадад 35-50 мянган дүрвэгчийг хүлээн авч суурьшуулахаар зорьж байгааг Жон МакКаллум ярьсан юм.

 

Жон МакКаллум Йорданд хоёр өдрийн айлчлал хийж, тэндхийн дүрвэгсдийн хуарангуудаар зочилсон аж.

 

Сирид дөрвөн жил үргэлжилж буй иргэний дайн болон “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн харгислал болж  олон сая хүн эх орноосоо дүрвэн амьдарч байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна