Женнифер Лауренс согтуудаа “эхнэртэй эрийг” үнсжээ

2015 оны 12 сарын 21

“Өлсгөлөн тоглоом” киноны од жүжигчин Женнифер Лоуренс шинэ кинонд зураг авхуулахын тулд хэдэн хундага дарс ууж зоригоо чангалсан гэнэ. “Зорчигч” нэртэй шинэ кинонд тоглож буй жүжигчин эхнэртэй эртэй амраглаж буй хэсгийн зураг авалтын үед нэлээд согтсон байсан тухайгаа нэгэн ток шоуны үеэр ам алджээ. Эротик зураг авалтад анх удаа оролцож, яаж сандарч, айсан тухайгаа ингэж ярьжээ.

"Эротик зураг авалтад анх удаа оролцсон нь энэ. Ер нь л сонин зураг авалт болсон” хэмээн ярьжээ.  Нөгөө талаар жүжигчин бүсгүйг “эхнэртэй жүжигчин залууг яаж үнсэх вэ? ” гэдэг бодол хамгийн их зовоож байжээ. Тэрбээр “Тэр үед “энэ чинь ажил шүү дээ” гэж бодсон ч айдсаа дарж чадаагүй” гэжээ. Эцэст нь Женнифер ээж рүүгээ утас цохиж, “Ингэж болох уу, та надад хэлээд өгөөч?” гэж асуусан гэнэ. Зураг авалт эхлэхээс өмнө жүжигчин хэдэн хундага дарс ууж, нэлээд согтсон байжээ. Жүжигчний ярьснаар бүх зүйлийг үнэмшилтэй болгох гэж хичээсэн. Гэвч айдас сүүлдээ “Би юу хийчхэв ээ” гэдэг гэмшил болж хувирсан хэмээн ярьжээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна