МАН-ын бүлэг хуралдаанаа завсарлууллаа

2015 оны 12 сарын 21

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа түр завсарлуулаад байна. Тус бүлэг үдээс хойш хуралдаанаа үргэлжлүүлэх аж. Бүлгээр Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн гэх мэдээлэл байна.

МАН-ын зүгээс УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Уг төслийг Ардчилсан намаас бусад бүхий л улс төрийн хүчнүүд дэмжсэн. Төсөлд саналын хуудсыг автомат машинаар уншуулахын зэрэгцээ гараар давхар тооллого хийх ёстой. Мөн санал хураалтыг камераар бичиж үйл явцыг нь олон нийтэд нээлттэй харуулах зэрэг асуудлыг хөндөж тавиад байгаа.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна