Дуртай аялгуугаа хамгийн цэвэр дуугаралтаар сонсох таашаал

2015 оны 12 сарын 21

Өнөөгийн 21-р зууныг их хотын завгүй амьдрал, хурдтай шинэчлэгдэх техник технологийн үе гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх биз ээ. Бидний энэ их завгүй амьдралд бяцхан шигтгээ болж, амьдралын хөгжилтэй, сайхан дурсамжуудыг сэргээх түлхүүр бол бидний сонсож байсан аялгуу, дуу хөгжим байдаг. Харин хайртай дуу хөгжмөө хамгийн цэвэр, натурал, амьд дуугаралтаар сонсч таашаалийг мэдрүүлэх технологи бол пянз тоглуулагч юм.

1990 он хүртэл бид хөгжмийг пянз тоглуулагчаар л сонсодог байлаа. Өөрт байгаа пянзыг тоглуулагчтай найз дээрээ очиж сонсож, жинхэнэ кайф гэдгийг мэдэрдэг байлаа.  

Бидний хэрэглэж байсан пянз тоглуулагчид нь хуучнаар Зөвлөлт холбоот улсад 70-80-аад онуудад үйлдвэрлэгдэж байсан Сириус 325, Лидер 306, Вега 300, Серенадо 300, Россия 321, Аккорд 201, Вега 104, Эстония 010, Арктур 006 гэх мэт түгээмэл ашиглагддаг загварууд байсан. Эдгээр тоглуулагчид нь ойролцоогоор 20-20000-аас 70-10000ГЦ давтамжтайгаар дуугардаг бөгөөд бас тийм ч сайн дуугаралтыг гаргадаггүй байлаа. Эдгээр тоглуулагчид нь одооний  дэвшилтэд технологитой харьцуулбал түүх болон үлджээ.

Тухайн цагт цагт ховор байсан хөгжим сонирхогчдын хүсээд байдаг цэвэр дуугаралтыг гаргах төхөөрөмжүүд нь Pioneer, Audio technika, Denon, Maranz, Techniks нь одоог хүртэл үйл ажиллгаагаа явуулж байгаа бөгөөд илүү сайн технологоор өөрийн бүтээгдэхүүнийг баяжуулан ирсээр байна.

Эргэн ирж буй хөгжмийн соёлыг мэдрэе гэвэл PC mall дэлгүүрийн 2 давхарт байрлах пянзны дэлгүүрт хүрэлцэн ирж, Pioneer болон Audio technika –ийн пянз тоглуулагчдын амьд дуугаралтыг мэдэрч, пянз тоглуулагчийг сонгох авах боломжтой.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна