2015 оны оддын хүүхдүүд

2015 оны 12 сарын 21

Энд зөвхөн оддын гэр бүлд бүл нэмсэн тухай өгүүлж байгаа юм. Оддын гэр бүлд олон хүүхэд төрсөн учраас энэ оныг гэр бүлийн жил гэж болох талтай.

Кембрижийн гүнж Шарлотта

Британичууд болон тэдний хааны гэр бүлийн хувьд энэ жилийн хамгийн гол үйл явдлуудын нэг нь хаан ширээ залгамжлагч, Кембрижийн герцогын гэр бүлд Кембрижийн гүнж Шарлотта төрсөн нь боллоо. Гүнж тавдугаар сарын 2-нд хувилгаан Мариягийн цэргийн эмнэлэгт мэндэлжээ. Тэр өдрийнхөө орой залуу эцэг, эх нь эмнэлгийн дэргэд хэд хоногийн турш сахиж байсан сэтгүүлчдэд эхлээд охиноо танилцуулжээ. Шинэ гүнжийг эрхэм ахайтан Шарлотта Елизавета Диана гэж нэрлэв.

Герцогын ахайтан Кэтрин охин Шарлоттагийн хамт

Ханхүү Георг ба гүнж Шарлотта

Кембрижийн гүнж Шарлотта

 

Сейнт Уэст

Кардашьян-Уэст гэр бүлд хоёр дахь залгамжлагч төрсөн нь америкдаа Нэгдсэн вант улсын гүнж төрснөөс дутуугүй хэрэг боллоо гэж жүжигчин  Женнифер Лоуренс хэлсэн нь зүйтэй ч юм шиг. Хүүг  Сейнт («Гэгээнтэн») гэж нэрлэсэн нь шүтэн бишрэгчдэд нь таалагдав. Гэхдээ өөрийгөө Yeezus гэж нэрлэсэн рэпчины хүүд өөр ямар нэр тохирох билээ, тийм үү?

 

Макс Цукерберг

Facebook сүлжээг үндэслэгч Марк Цукерберг энэ онд эцэг болов. Тэр Макс гэж нэрлэсэн охинтой болжээ. Баярлаж хөөрсөн  эцэг нь буяны үйлст өөрийн мэдлийн хувьцааныхаа 99 хувийг зориулахаар амлав. Бизнесмен өөрөө хэлснээр тэр нь 45 тэрбум доллартай тэнцэх мөнгө ажээ.

 

Оливия Гейхман

Шинэ төрсөн ээж Кети Топурия  шинэ охин, нөхөр хоёрынхоо зургийг сүлжээнд тавиад «Liv & Lev» гэсэн тайлбар өгсөн байв. Лев нэртэй аав нь эхтэй нь зөвлөж байгаад охиндоо  Оливия нэр өгчээ. Тэр цагаас хойш Лив эхийнхээ Instagram-ын гол баатар болжээ.

Оливия ба Лев Гейхман

Кети Топурия охины хамт

 

Артемий Пресняков

«Бидний аз жаргал» гэсэн товч тодорхой тайлбарыг энэ зурагт Владимир Пресняков хийжээ. Бяцхан хүү Артемий нь Пресняков, Наталья Подольская хоёрын гэр бүлд арван жил хүлээсэн анхны хүүхэд нь болов.

Владимир Пресняков хүүгийн хамт

 

Сайлас Тимберлейк

People сэтгүүлийн хамгийн сексуаль гэж нэрлэсэн Жастин Тимберлейк шинэ төрсөн хүү Сайласаараа ярилцлага өгөх бүртээ бахархан ярьдаг шилдэг эцэг болжээ.

Жастин Тимберлейк хүүтэйгээ

 

Лила Буллок

Сандра Буллок энэ жил төрөөгүй ч нэгэн охины ээж болов. Тэрээр Лила гэдэг охины үрчлэн авлаа. Таван жилийн өмнө Жесси Жеймсаас салны дараа жүжигчин анхны хүүхдээ үрчлэн авсан юм. Одоо Луис хүү охин дүүтэй болжээ.

Сандра Буллок хүүхдийнхээ хамт People сэтгүүлийн хавтаснаа

 

Екатерина Климова

Гелла Месхийн эхнэр орос од, 37 настай Екатерина Климова энэ жил дөрөв дэх удаагаа  ээж боллоо.

Гелла Месхи, Екатерина Климова шинэ төрсөн охиныхоо хамт

Мөн энэ жил залгамжлагчтай болцгоосон Жош Хартнетт, Люси Лью, Мила Йовович, Зоя Салдана, Вин Дизель, Шакира, Блейк Лайвли, Алиша Кис  нарт баяр хүргээд тэдний багачуудын зургийг үзэцгээе.

Вин Дизель охин Полины хамт

Милла Йовович охин Дашиэлийн хамт

Жерар Пике хөвгүүдтэйгээ

Люси Лью түүний хүү Рокуэлл

Алиша Кис нөхөр ба  хөвгүүдийнхээ хамт

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна