“Уотфорд” талбайдаа “Ливерпүүл”-ийг буулгаж авлаа

2015 оны 12 сарын 21

Английн премьер 17 дугаар тойргийн зарим тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт “Уотфорд” талбайдаа “Ливерпүүл” клубыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Шинэ дасгалжуулагч ирснээс хойш тоглолт нь илт сэргэж, сайжирч байсан “Ливерпүүл” сүүлийн хэдэн тоглолтод тийм ч сайн чадсангүй.  Ингэснээр топ дөрөв рүү орох нь битгий хэл 9 дүгээр байр руу уналаа.

Харин “Уотфорд” хүнд өрсөлдөгчөө талбайдаа буулгаж авснаар 28 оноотой болж, 7 дугаар байрт бичигдэж байна.  Тоглолтын 3 дахь минутад Аке гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 15, 85 дахь минутад Одион Игола хоёрыг хийж, өрсөлдөгчөө сөхрүүлжээ. Тэрбээр энэ тойрогт хоёрыг хийснээр 12 гоолтой болж, премьер лигийн мэргэн буучийн жагсаалтын дөрөвдүгээр байрт бичигдэж байна.

ЭХ сурвалж: www.mminfo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна