Чөлөөтийн эмэгтэйчүүдийн багийн халз барилдаан маргааш эхэлнэ

2015 оны 12 сарын 21

Спортын төв ордонд маргааш өглөө 09:00 цагт чөлөөт бөхийн эмэгтэй багуудын анхдугаар халз барилдаан болох гэж байна. Анх удаагаа зохион байгуулагдаж байгаа эмэгтэй багуудын халз барилдаанд түрүүлсэн баг 10 сая төгрөгийн эзэн болно. Шагналын сан өндөртэй тус тэмцээнд олимп тив дэлхийн медальтай тамирчдын төлөөлөл оролцохоороо онцлогтой аж. Эмэгтэй багуудын анхдугаар барилдаанд “Хилчин”, “Алдар” спорт хороо, “Хасу мегастар”, “Цастын барс” клуб, Арслан найлахын нэгдмэл баг, охидын академийн багууд хүч сорин өрсөлдөхөөр болжээ. Энэхүү тэмцээнийг Монголын Чөлөөт бөхийн холбоо болон “Арж Капитал” ХХК хамтран зохион байгуулж байгаа юм. Дашрамд дуулгахад, МЧБХ-ний эмэгтэй шигшээ багийн тамирчид 2013 онд эх нутагтаа зохиогдсон дэлхийн цомын тэмцээнд мөнгөн медаль хүртэж байсан бол, энэ онд ОХУ-ын Санктпетербург хотод болсон тэмцээнээс хүрэл медалийг хүртэж багийн амжилтаар дээгүүр яваа юм. Тиймээс анх удаагаа зохион байгуулагдаж байгаа эмэгтэй шигшээ багуудын халз барилдааны гол зорилго нь түүхэндээ дэлхийн цомоос авч байгаагүй алтан медалийг эх орондоо авчрах,тамирчдын нэгдмэл байдлыг сайжруулахад оршиж байна.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна