Л.Гансүх нарыг шүүх хурал үргэлжилж байна

2015 оны 12 сарын 21

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1125 шийтгэх тогтоолтой Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарт холбогдох Эрүүгийн хэргийн 166.2, 263.2 зүйчлэлтэй хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өглөө эхэлсэн бөгөөд үргэлжилж байна. Шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Ц.Цэрэнжээ, Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн, Ч.Шаравнямбуу, Д.Энхбаяр нар оролцож байгаа бол улсын яллагчаар Б.Батжаргал, Ш.Баярбилэг нар оролцож байгаа юм. Хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ шүүж байна. Шүүх хуралдаан өглөө 09.00 цагт товлосон цагтаа эхэлсэн бөгөөд шүүх хуралд хөндлөнгийн ажиглагчаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар болон шүүгдэгчийн ар гэрийнхэн оролцож байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Нүүрсний нунтаг шороог үнэлээд энэ хүнийг шоронд хийснийг би хувьдаа буруу гэж үзэж байгаа. Миний хувьд хэн ч байсан хамаагүй, шударга ёсны төлөө тэмцэх болно. Өнөөдөр Монголд хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй.  “Амташсан эмгэн алимд хахдаг“ гэдэг шиг шүүх шударга үнэн шүүгээсэй гэдэг дээр би байр сууриа илэрхийллээ” гэж хэллээ.  Шүүх хурал үргэлжилж байна.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна