АН-ын бүлэг хуралдаж дуусав

2015 оны 12 сарын 21

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өндөрлөөд байна. Тус хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийжээ. Мөн Сонгуулийн тухай хуулийн төслийн талаар ярилцсан байна. Гэхдээ бүлгээс гаргасан шийдвэрийн талаар албан ёсоор мэдээлэл хийхгүй гэлээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд бүлгийн даргынхаа өрөөнд хуралдсан юм. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр намын төвшинд Сонгуулийн хуультай холбоотойгоор таван асуудлаар зөвшилцөлд хүрчээ. Түүний нэг нь өнгөрсөн хугацаанд сөрөг хүчний зүгээс тавьж ирсэн саналын хуудсыг гараар давхар тоолох гэдэг асуудлыг шодож хяналтын тооллого хийлгэнэ гэж өөрчлөхөөр болсон аж. Сонгуулийн тогтолцоо одоогийн 48х28 хувилбараараа байх зэрэг тохиролцоонд хүрчээ. Тиймээс энэ асуудлаа бүлэг дахин ярьснаар хуралдаанаа өндөрлүүлжээ.  

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна