Шинэ трэнд: Цэнхэр будаг

2015 оны 12 сарын 21

2015 оны гоо сайхны шинэ трэнд нь цэнхэр уруулын будаг болж байна. Холливуудын шинэ төрх болсон, Кени гаралтай жүжигчин Люпита Нионго саяхан “Оддын дайн: Сэрсэн хүч” киноны нээлтийн улаан хивсний ёслолд очихдоо уруулаа цэнхрээр будсан байсан гэнэ. Гэвч цэнхэр уруулын будгаар гангарсан зоригтой хүн ганц Люпита биш юм. Түүнээс өмнө дуучин Рианна уруулаа цэнхрээр будаж, шүтэн бишрэгчдээ алмайруулж байсан билээ. Хэдийгээр цэнхэр make-up загварын тайз, DVF, Chanel болон Мэри Кэтрэнзоу нарын дизайнеруудын хувьд шинэ зүйл биш боловч дийлэнх бүсгүйчүүд хүнд цэнхэр өнгийн уруулын будгаас зайлсхийдэг. Хэрэв та шинэ жилийн үдэшлэг хүлээн авалтад очихдоо уруулаа цэнхрээр будахаар шийдсэн бол ийм будаг бага зэрэг хуурай боловч үдшийн турш таныг онцгой харагдуулж чадна гэдэгт итгээрэй.

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна