“УБТЗ”-ын хувьцааг Хятадад шилжүүлэх санал гаргажээ

2015 оны 12 сарын 21

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ерөнхий сайд болон Зам тээврийн сайдад Улаанбаатар төмөр замын талаар нэгэн чухал албан тоотыг явуулжээ. Энэхүү албан бичигт “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлнэ гэдгээ Л.Пүрэвбаатар дарга Оросын талд удаа дараа мэдэгдэж, энэ талаар Хятадын талтай яриа, хэлэлцээ хийж байгаа талаар мэдээлсэн аж. Ингэснээр Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулах яриа хэлэлцээрийн хөтөлбөрийг өнөөг хүртэл дуусгаж чадахгүй байгааг дурдсан байна.

“УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар ийм хариуцлагагүй мэдэгдлийг удаа дараа дур мэдэн хийж байгаа Гадаад хэргийн сайд дурдаад хариуцлага тооцохыг хүсчээ.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна