Монгол улсын барилгын салбарын хөгжил дэлхийн хэмжээнд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2015.12.21-нд нийтлэгдсэн

Монгол улсын барилгын салбарын хөгжил дэлхийн хэмжээнд хүрлээ

Европ, Ази Номхон Далай, Америк, Африк, Араб, Английн бүсийн Үл хөдлөх хөрөнгийн салбарын шилдэгийг тодруулдаг “International property awards” нь 21 дэх удаагаа Лондон хотын Марриот зочид буудалд энэ сарын 7-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Дэлхийн шилдэгийн шилдэг үл хөдлөх хөрөнгө, орон сууцны хотхоныг шалгаруулахад нийт 110 орны 2000 гаруй төсөл 5 номанициар өрсөлдсөн байна. Тус салбарын хамгийн том арга хэмжээ учраас оролцогч байгууллагууд төдийгүй шүүгчдийн бүрэлдэхүүнийг ч олон шалгуураар сонгон авдаг. Энэ жил гэхэд л Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын парламентын гишүүд болох ноён Бэст болон ноён Кэтнесс нар даргалж тухайн салбарын шилдэг, бие даасан 70 шүүгчид шүүсэн байна.

Энэхүү арга хэмжээнд Эс Девелопмэнт ХХК нь Олон Улсын шилдэг Бүтээн байгуулалт төрөлд Шилдэг орон сууцны хотхон номинацад өрсөлдөн шилдэгээр шалгарч, “Ази Номхон далайн шилдэг орон сууц” шагналыг “Жардин Резиденс” төслөөр хүртлээ.

Эс Девелопмэнт ХХК-ийн “Жардин Резиденс”хотхон нь 2015 оны 3-р сарын 8-нд Малайзын Шангри-Ла зочид буудалд зохион байгуулагдсан “Asia pacific property awards 2015”-д Ази номхон далайн бүсийн “Шилдэг бүтээн байгуулалт” төрөлд “Шилдэг орон сууц” номинацид өрсөлдөж “Монголын шилдэг орон сууцны хотхон- 5 од”, “Highly commended- Residental development Mongolia”- аар шалгарсан бөгөөд энэхүү амжилтаа улам ахиулж Азийн хамгийн шилдэг орон сууцаар тодорсон нь дээрх компанийг Ази- Номхон далай бүс цаашлаад Дэлхийн хэмжээнд хүчтэй өрсөлдөгч гэдгийг баталсан. Жардин Резидэнс хотхон нь 2014 онд ашиглалтанд орсон оршин суугчдын тав тух, эрүүл, аюулгүй байдлыг бүрэн хангасан дээд зэрэглэлийн тансаг орон сууцны хотхон юм. Монголын үндэсний бүтээн байгуулагч Эс Девелопмэнт ХХК нь дэлхийд нэр хүндтэй дээрх шагналыг авсан нь манай улсын барилгын салбарын хөгжил дэлхийн хэмжээнд хүрсэнийг илтгэх нэгэн баталгаа яах аргагүй болж өгч байгаа билээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж