Боловсролын салбарт ашиглаж буй “Хүний нөөцийн систем”-ийг бусад төрийн байгууллагуудад нэвтрүүлэхээр боллоо

2015 оны 12 сарын 21

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны “Боловсролын салбарын мэдээллийн систем” төслийн хүрээнд боловсруулж, боловсролын салбарт нэвтрүүлэн ашиглаж буй “Хүний нөөцийн систем”-ийг бусад төрийн байгууллагуудад нэвтрүүлэх ажлыг БСШУЯ, Төрийн албаны зөвлөл хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр БСШУЯ, Төрийн албаны зөвлөл гарын үсэг зурлаа. 

Уг системийг төрийн байгууллагуудад нэвтрүүлснээр төрийн албаны хүний нөөцийн бүтэц, орон тоо, цалин хөлс, бүрэлдэхүүн хөдөлгөөн, сонгон шалгаруулалтын санг бүрдүүлэх, энэ үндсэн дээр төрийн байгууллагын бүтэц, орон тооны оновчтой хувилбар боловсруулах, төрийн албаны цалин хөлс, захиргааны зардлын бодлого төлөвлөлтийг өдөр тутмын үйл явцтай уялдуулах боломж бүрдэх юм.

Хамтран ажиллах чиглэл

  1. Боловсролын салбарт хэрэгжиж байгаа “Хүний нөөцийн удирдлагын нэгдсэн систем”-ийг төрийн байгууллагуудад нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;

  2. “Хүний нөөцийн удирдлагын нэгдсэн систем”-ийг төрийн байгууллагуудад нэвтрүүлэх явцад уг системийг боловсронгуй болгох, шаардлагатай хөгжүүлэлтийг хийхэд ажлын хэсгүүд хамтран ажиллах;

  3. Төрийн байгууллагуудад “Хүний нөөцийн удирдлагын нэгдсэн систем”-ийг нэвтрүүлэх явцын үр дүнг болон  цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газарт тайлагнах, танилцуулах;

  4. Төрийн байгууллагуудад “Хүний нөөцийн удирдлагын нэгдсэн систем”-ийг нэвтрүүлсэний үр дүнд гарах статистик тоо мэдээллээр Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, бусад сонирхогч этгээдийг хангах ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх;

  5. Энэхүү ажлыг үр дүнтэй болгох талаар хоёр байгууллага /төсвийн шууд захирагч/ хамтарсан жилийн ажлын төлөвлөгөө гарган ажиллаж, үр дүнг дүгнэж төсвийн ерөнхийлөн захирагч нарт танилцуулах.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна