8 хувийн зээлээр сонордуулга тараажээ

Хуучирсан мэдээ: 2015.12.21-нд нийтлэгдсэн

8 хувийн зээлээр сонордуулга тараажээ

Үндсэн хуулийн Цэцийн 13 дугаар дүгнэлттэй холбоотойгоор арилжааны банкууд ипотекийн зээлээ зогсоосон. Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэртэй холбоотойгоор “Шинэ хөдөлгөөн” гэсэн нэртэйгээр сонордуулга гаргаж  нийслэлийн хэмжээнд тарааж эхэлсэн байна.

Сонордуулгад “Аливаа үл хөдлөх хөрөнгө зээлжих зэрэглэлтэй байж үнэ цэнэтэй болж, эдийн засгийн эргэлтэд ордог. Гэтэл энэ зээлжих зэрэглэлийг үгүй болголоо. Үүнээс гадна хашааны газраа барьцаалан банкнаас зээл авч хаус хотхон босгоё, барьсан хаусдаа өөрсдөө амьдраад илүү гарсан амины орон сууцаа худалдаж банкны зээлээ төлье гэсэн итгэл үнэмшлээр нэгдээд байсан иргэдийн хүсэл тэмүүллийг Үндсэн хуулийн цэцийнхэн гаргасан шийдвэрээрээ цэг тавьж, бүхнийг зогсоолоо” гэжээ.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж