Багачууд шинэ жилээ тэмдэглэв

2015 оны 12 сарын 21

Нийслэлийн Баянзүрх дүүргийн  улсын тэргүүний 61 дүгээр цэцэрлэгийн ахлах А бүлгийн бяцхан хүүхдүүд өнөөдөр шинэ жилийн баяраа тэмдэглэж, бүтэн жилийн турш сурсан мэдсэнээ аав ээж нартаа танилцууллаа. Тус бүлэг нийт 60 хүүхэдтэй бөгөөд  багш С.Сарангарав, туслах багш Б.Нямсүрэн нар  бяцхан шавь нарынхаа хамт  улирч буй 2015 ондоо олон сайхан амжилт гаргажээ. Анги хамт олноороо уран гимнастикийн тэмцээнд оролцож, “Уран зохиомж” цомын эзэн болсон байна. Мөн багш С.Сарангарав “Багш ажлын байран дээрээ хөгжих нь” илтгэлийн уралдаанд дүүргийн хэмжээнд гуравдугаар байр эзэлжээ.

61 дүгээр цэцэрлэгийн ахлах А бүлгийн өхөөрдөм бяцхан багачууд өнгөрсөн нэг жилийн хугацаанд сурсан  дуу, шүлэг, хөгжим, бүжгээ эцэг эхчүүддээ үзүүлж, үлгэрийн баатруудтай хөгжин цэнгэлээ. Шинэ жилийн цэнгүүнд нь Цасан гоо охин өөрийн найз Түнтүүш, Пүнтүүшийн хамт оролцож, хорон муу санаат эмгэн шулам хүүхдүүдийн дуу шүлгийн хүчинд цагаан цайлган сэтгэлтэй сайн хүн болон хувирч буйгаар зохиомжлон баяраа тэмдэглэсэн нь багачуудад ихэд таалагдав. Баяр наадмаа тэмдэглэсэн багачууд өвгөн ааваасаа бэлэг гардан авлаа.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна