БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг аймгийн засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа

2015 оны 12 сарын 21

 

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг 21 аймгийн Засаг дарга нартай энэ онд хийж хэрэгжүүлсэн ажил болон ирэх онд хийхээр төлөвлөсөн ажлаа тайлагнан, танилцуулж үр дүнгийн гэрээ байгууллаа.

 

2015 оны 11 дүгээр сараас Ерөнхий сайдын дэргэдэх Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүнд агаарын бохирдол ихтэй Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Орхон, Баянхонгор аймгийн Засаг дарга нар шинээр нэмэгдэн орлоо. Эдгээр аймгуудын засаг дарга нар 2016 оноос эхлэн орон нутгийнхаа агаарын чанарыг сайжруулах асуудлаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОНХАЖЯ-тай нягт хамтран ажиллахаар боллоо.

 

-Завхан аймгийн Завханмандал сум, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын газрын доорх усны эх үүсвэрийн нөөц тогтоох эрэл хайгуулын ажлыг зохион байгуулсан.

 

-2015 онд нийт 7 аймаг орон нутгийн төсвөөр 160 га талбайд нөхөн сэргээлт хийлээ.

 

-Тусгай хамгаалалттай газар нугтгийн 4-р чуулганыг амжилттай зохион байгуулж 2015 онд Орон нутгийн тусгай хамгаалалттай нутгийн мэдээллийг нэгтгэх, мэдээллийн суурь бааз байгуулах ажлыг эхлүүлэд байна.

 

-Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ТХГ-ын байгаль орчинд хүн амын үзүүлэх дарамтыг багасгахын тулд орчны бүсүүдтэй хамтран ажиллах тул 2016 оныг “Орчны бүсийг дэмжих жил” болголоо.

 

-Орон нутгийн хэмжээнд 27754, 5 га талбайд ойжуулалтын ажлыг зохион байгууллаа.

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.UNEN.MN