"Эргэх холбоо" гэрээр сувилах эмчилгээг хийж байна

2015 оны 12 сарын 21

Сэтгүүлч:
Дархан- Уул

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасгийн хамт олон 2014 оноос эхлэн “Гэрийн сувилахуйн тусламж” хөтөлбөр хэрэгжүүлж  дөнгөж саяхан 2 400 дахь хүндээ эмчилгээ үйлчилгээгээ хийлээ.

“Эргэх холбоо” гэрийн сувилахуйн тусламжийг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж байна.

Үйлчлүүлэгч иргэдийн  хүсэлтээр гэрээр сувилж асрахдаа эмч ажилтнууд нь  эн тэргүүний хэрэгцээт иж бүрдэл иллэгний тос, сүүн шингэн, эм тариа хэрэгсэлтэйгээ очдог. Үйлчлүүлэгчээ гэр оронд нь тав тухтай байдлаар амрааж сувилахдаа хөдөлгөөнт засал, бүх төрлийн иллэг хийж, зүрх судасны хэвийн ажиллагааг нь хянан тогтворжуулж, бүтэн биеийн угаалга  хийхээс гадна  эрүүл зөв хооллолтын дэглэмийг нь сахиулах зөвөлгөө өгдөг байна.

Мэдрэлийн тасгийн хамт олон нь гэрийн сувилахуйн тусламжийг хоёр их эмч, нэг ахлах сувилагч, таван сувилагч, хоёр асрагчийн бүрэлдүүнтэй багаар үзүүлж байна. Тасагтаа болохоор 30 ортойгоор эмчилгээ хийж, Дархан-Уул болон, Сэлэнгэ аймгийн ойролцоох сумын  иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлсээр ирлээ. Тасгийн эмч нар нь хүнд өвчтөнд хамтарсан үзлэгийг тогтмол хийж, гуравдугаар шатлалын эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байгаа нь үр дүнд хүрч олон түмнээс  талархал хүлээжээ. Хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгч нарт эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг тогтмол явуулж, өглөөний чийрэгжилтийн дасгалыг зааж хэвшүүлсэн нь бусад эмнэлгүүдэд нэвтрүүлэх туршлагад тооцогдон сайшаагджээ.  

О.Хишигсүрэн (Дархан-Уул)

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна