УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл эдийн засгийн асуудлаар мэдээлэл хийв

2015 оны 12 сарын 21

 

Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, А.Бакей, Ц.Баярсайхан нартай хамтран “Эдийн засгийн мэдээллийн цаг” мэдээллийг 14 хоногт нэг удаа хийж хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэх зорилготойгоо өнөөдөр /2015.12.20/ сэтгүүлчдэд танилцууллаа.

 

Энэхүү мэдээллийн цагаар цаашид хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, уул уурхайн салбарын талаарх мэдээлэл гэхээсээ илүүтэй эдийн засагт гарч буй өөрчлөлт, ялангуяа хүмүүсийн амьдрал, өрх, гэр бүлд эдийн засгийн нөлөө хэрхэн тусч байгаа асуудлыг онцлон авч үзэх юм байна.

 

Мөн тэрээр дээрх гишүүдтэй хамтран Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг үнэлж үзсэний үндсэн дээр одоогийн төр, засгаас 2016 оны эхний хагас жилд багтаан нэн даруй авч хэрэгжүүлэх зарим санал, санаачлагуудыг бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхийг хүссэн саналыг Улсын Их Хурал, Засгийн газарт хавсралтаар хүргүүлсэн гэдгийг дуулгаж, уг саналын талаар танилцуулсан юм.