Язралтыг хэрхэн арилгах вэ?

2015 оны 12 сарын 21

Oono's makeup

Язралтыг хэрхэн арилгах вэ? Язралт яагаад үүсдэг вэ? Хэрхэн сэргийлэх вэ?

Язралтыг хэрхэн арилгах вэ? 

1) Оливийн тос нь өөртөө маш олон төрлийн эрдэс бодис болон антиоксидант агуулсан байдаг учираас язралттай хэсэгтээ түрхэн массаж хийх нь гэрийн нөхцөлд арилгах нэгэн сайн арга юм.

2) Cocoa Butter нь хамгийн шилдэг язралт арилгах тос гэдгийг хүн бүхэн андахгүй байх. Энэхүү тос нь цусны эргэлт сайжруулж хөгширөлт болон үрчлээнээс хамгаалах найрлагатай учир хамгийн хурдан хугацаанд үр дүнтэй арилгах бас нэгэн арга. Өдөрт 2 удаа түрхэхэд үр дүнгээ өгдөг.

3) Өндөгний цагаан нь уургаар баялаг учир бас мөн язралт арилгахад хэрэглэх боломжой. Тэрхүү хэсгээ арчиж цэвэрлээд өндөгний цагаанаа сайтар хутгаж хөөсрүүлээд түрхэж өгөөд хатахыг нь хүлээгээд хүйтэн усаар угаагаад олив тосоор тослоорой.

Язралт багсгах Гуужуулагч хийх арга:

- Нунтаг кофе (coffee)
-Олив тос

Энэхүү 2 бүтээгдэхүүнээ холио зуурмаг болгож өгөөрэй. Ингээд язралттай хэсэгтээ бага багаар авч иллэг хийх маягаар түрхэж дуусаад 20 минут байлгаарай. Дуусаад алчуур эсвэл бүлээн усаар угаагаад химийн бодисгүй биеийн тос түрхэж болно ( вазелин бас болно)

Язралт яагаад үүсдэг вэ?

Хүн бүрийн биеийн онцлог өөр өөр. Гэхдээ голчлон хүмүүс хэт жин нэмэх, жирэмслэх, булчин нэмэх гэх биед гэнэт өөрчлөлт ороход язарч эхэлдэг. Бас нэг том нөлөө нь эмэгтэй хүнд удамшиж ирдэг байна. Ээж нь эсвэл эмээ нь язрамтгай бол охин нь бас адил байх шинжтэй. Жирэмсэн үед хэт арьсанд тэлэлт явагдаж язарч эхэлдэг байна.

Хэрхэн сэргийлэх вэ?

Хэрвээ та жин нэмэх эсвэл жирэмсэн гэдгээ мэдсэн л бол сэргийлэх арга хэмжээг авсан нь дээр. Мэдээж бүр мөсөн язрахгүй байна гэсэн баталгаа байхгүй ч туршиж үзээгүйгээс үзсэн нь илүү дээр. Ямар ч төрлийн биеийн тос түрхэх байсан заавал массаж хийж өгч бай. Ингэх нь арьсыг тайвшруулж агшиж сулрахад бэлдэх болно. Бас мөн Витамин (C) орсон тос ашиглах нь арьсанд хэрэгтэй зүйлсийг өгч бас хэт тэлэлтээс хамгаалж өгөх болно. Арьсыг үргэлж чийглэг байлгах нь агшиж сунахад мөн туслах тул анхаараарай.
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна