"Улаанбаатар-2015" гранприд шилдэг сэлэмчид өрсөлдлөө

2015 оны 12 сарын 21

Монголын туялзуур сэлэмний холбооноос шилдэг 16 эрэгтэй, 8 эмэгтэй сэлэмчдийн дунд "Улаанбаатар-2015" гранпри тэмцээнийг зохион байгууллаа. Энэ сарын 19-ний өдөр Улаанбаатар чуулгын байранд болсон шилдгүүдийн өрсөлдөөнд эрэгтэйчүүдээс Ц.Жигжидсүрэн, эмэгтэйчүүдээс Б.Цолмон нар түрүүллээ.

Тэмцээний дүн:

Эрэгтэй:

1. Ц.Жигжидсүрэн (Дуэль фенсинг)
2. Э.Нямлхагва (УБ Фенсинг)
3. М.Мөнхтулга (Уурхайчин)
Б.Батхүү (Хангарьд)

Эмэгтэй:

1. Б.Цолмон (УБ Фенсинг)
2. Б.Амарзаяа (Уурхайчин)
3. О.Анударь (УБ Фенсинг)
Б.Гэрэлмаа (Хангарьд)

Фотог: Fencing Mongolia

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна