Г.Уянга мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2015.12.21-нд нийтлэгдсэн

Г.Уянга мэдээлэл хийв

УИХ-ын гишүүн Г.Уянгаас болж ажлаасаа халагдсан гэх залуу АТГ-д шалгагдаж байгаа талаар өнөөдөр Г.Уянга гишүүн мэдэгдлээ. Монголанк нь ажилчдадаа буцалтгүй тусламж, байрны урьдчилгаа гэх мэтээр нэг хүнд л гэхэд 45-100 сая төгрөг, нийтдээ 3.2 тэрбум төгрөг өгсөн  хэмээн өмнө нь буруутгаж байсан юм. 

Энэ асуудалтай холбоотойгоор Монголбанкны удирдлагууд тус банканд ажилладаг нэгэн залууд банкны нууц задруулсан гэх хэргээр цагдаагаас эрүүгийн хэрэг үүсгэжээ. Төв банкны мэдээлэл нууцын зэрэглэлд хамаардаг юм байна.   Тиймээс н.Чулуунбат Г.Уянга гишүүнд захидал бичиж өөрийг нь энэ хэрэгт ямар ч холбоогүй гэдгийг нотолж өгөхийг хүссэн байна.

 

 

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж