Гурван иргэн амиа алдсан хэргийг шалгаж байна

2015 оны 12 сарын 21

Нүүрсний хийн үйлдвэрт өнгөрөгч баасан гаригт 11 хүн хордож гурав нь амь насаа алдсан хэрэг гарсан талаар бид өчигдөр мэдээлсэн билээ. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг “Гранд повер” ХХК-ийн нүүрсний хийн үйлдвэрт энэ хэрэг гарсан юм. Хорт хийнд амиа алдсан иргэд нь 23-39 хүртэлх насныхан байсан. Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас дахин тодруулбал “Одоогоор дүүргийн цагдаагийн газар нь ажиллаж байна. шалгалтын явц үргэлжилж байна” гэв.

Харин хорт хийнд угаартаж, хордоод байсан найман иргэнийг эмнэлэгт хүргэснээс гурав нь өөрийн хүсэлтээр гарсан бол тав нь Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна