Яценюк Орост төлөх зээлээ “улс төрийн авлига” гэв

Хуучирсан мэдээ: 2015.12.21-нд нийтлэгдсэн

Яценюк Орост төлөх зээлээ “улс төрийн авлига” гэв

Арсений Яценюк

Фото: Иван Коваленко / "Коммерсантъ»

 

Украины засгийн газрын тэргүүн “ерөнхий сайдтай цуг 10 минут“ гэсэн телевизийн нэвтрүүлэгээр ярихдаа яагаад Орост тэр өрийг төлөхгүй гэсэн учраа тайлбарлав. Виктор Януковичийг ерөнхийлөгч байхад 2013 онд авсан гурван тэрбум хагасын зээл нь “улс төрийн авлига” байсан гэж тэр үзсэн байв.

 

“Энэ авилга нь Украинд ЕХ-той визгүй зорчих эрх бүү байгаасай, чөлөөт худалдааны бүсийг бүү байгуул гэж өгсөн мөнгө юм. Тийээс бид түүнийг төлөхгүйгээр шийдсэн хэмээн Яценюк мэдэгджээ.  Мөн тэрээр энэ өр нь Украины 2016 оны батлан хамгаалахын зардалтай тэнцэх мөнгө гэж ярив.

 

Украины засгийн газар нь арванхоёрдугаар сарын 18-нд Орост төлөх гурван тэрбумын зээл мөн  Оросын банкуудад Украины хоёр компанийн төлөх 507 сая долларт хориг тавьсан юм. “Манай  саналыг хүлээн автал эсвэл  шүүхийн  шийдвэр гартал Орост төлөх мөнгийг өгөхгүй гэж Яценюк мэдэгджээ. Кремль түүний энэ үгийг албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн зээлийн чадваргүй болсон хэрэг гэж хүлээн авсан байв. Орост төлөгдөх өрийг буцаах эцсийн хугацаа нь өдчигдөр байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж