Яармагийн түр гүүрийг засварлаж дууслаа

2015 оны 12 сарын 22

Энэ сарын 02-ны өдөр Яармагийн түр гүүрэн дээр “Эрдэм транс” ХХК-ийн Hyundai Aerocity автобус, "Алтай констракшн" ХХК-ийн  Kia Bongo автомашинтай мөргөлдөж осол гаргасан. Зам тээврийн ослоос болж 7 хүн гэмтэж,  гүүрийн давхар босоо даацын панелийн нэг панель бүрэн эвдэрсэн юм. 

Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу гүүрийг түр хугацаанд хааж, засварын ажлыг эхлүүлсэн. Тус гүүрийг засварлаж дууссан бөгөөд өчигдөр хөдөлгөөнийг нээв. Одоогоор ослын шалтгаан болон буруутай этгээдийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу Яармагийн түр гүүрийн засварын ажилд зарцуулсан хөрөнгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна