Д.Онон хурдан угшлын 25 үрээг Хөвсгөл аймагт бэлэглэлээ

2015 оны 12 сарын 22

Монгол Улсын Тод манлай уяач Д.Онон “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн Лхагвын Мөнхбаатарын хойморь нутгийнхаа хурдан морьдын угшлыг сайжруулах зорилгоор хийж байгаа ажлыг дэмжиж тус аймгийн 24 сумын Морин спорт уяачдын холбоонд өөрийн адуун сүргээс хурдан удмын үрээ бэлэглэлээ.

Тус арга хэмжээний үеэр Д.Онон хэлэхдээ “Хүний сайныг ханилан байж, хүлгийн сайныг унан байж танина гэж манай ард түмэн ярьдаг. Би Л.Мөнхбаатар дүүтэйгээ олон жил сайхан нөхөрлөж явна. Би дүүгээ төрийн жинхэнэ хар хүн, түмэн олныхоо итгэлийг дааж төрөө түшилцэх хэмжээнд хэдийнээ хүрсэн гэдэгт бүрэн итгэдэг. Иймээс би дүү Л.Мөнхбаатарынхаа Хөвсгөл нутагтаа хийж хэрэгжүүлж байгаа ажил үйлсийг нь дэмжиж хурдан удмынхаа 25 үрээг бэлэглэж байна. Эдгээр үрээнүүдийн уяа сойлгыг тааруулан уяж Улс, аймаг, сумандаа айраг түрүү авч Хөвсгөл нутгийнхаа нэр алдрыг дуудуулаарай” хэмээн ерөөлөө.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна