Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ ирэх сард болно

2015 оны 12 сарын 22

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны УАШТ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд "Буянт-Ухаа" спорт цогцолборт болохоор болжээ. Тэмцээний зааврыг хүргэж байна.


2016 ОНЫ ЧӨЛӨӨТ БӨХИЙН НАСАНД ХҮРЭГЧДИЙН УАШТ-НИЙ ЗААВАР



Нэг. Зорилго

2016 оны чөлөөт бөхийн барилдааны Улсын аварга тамирчинг тодруулах, “Рио-2016” олимпийн наадмын өмнөх сонгон шалгаруулах тэмцээнүүдийн нэг бөгөөд олон улс, тивийн тэмцээнд оролцох тамирчдыг тодруулах, өрсөлдөөнийг өрнүүлэхэд оршино.

Хоёр. Тэмцээн явагдах хугацаа

Насанд хүрэгчдийн УАШТ 2016 оны нэгдүгээр дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт явагдана.

Гурав. Тэмцээн зохион байгуулах байгууллага

Тэмцээнийг МЧБХ-ноос Эрүүл мэнд, спортын яамтай хамтран зохион байгуулна.
МЧБХ-ны уралдаан тэмцээнд оролцох журмын дагуу Олон улсын бөхийн нэдсэн холбооны дүрмээр явагдана. /UWW/

Дөрөв. Оролцох жин

Насанд хүрэгчдийн эрэгтэй 57, 61, 65, 70, 74, 86, 97, 125 кг, эмэгтэй 48, 53, 55, 58, 60, 63, 69, 75кг-ийн жингүүдэд оролцоно. Тэмцээн жингийн зөрүүгүй явагдана.

Тав. Оролцогчдын тоо

Эрэгтэй баг 8, эмэгтэй баг 8 тамирчны бүрэлдэхүүнтэй байна. Жингийн тоонд багтааж эрэгтэй 2 жинд 2 бөх, эмэгтэй 2 жинд 2 бөх давхардаж орж болно.

Зургаа. Дүгнэх журам

Жин тус бүрт эхний 3 байр эзэлсэн тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнана. Эрэгтэй, эмэгтэй жин тус бүрийн эхний 10 байранд оноо өгч нийлбэр дүн, их онооны системээр багийн дүн гаргана.

Долоо. Мэдүүлэг хүлээн авах хугацаа

Багийн мэдүүлгийг 2016 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр 10:00-15:00 цагийн хооронд СТО-нд мандат олгоно, дурьдсан хугацаанаас хоцорсон тохиолдолд мандат олгохгүй.

Найм. Мандат олгох

Тэмцээнд оролцох тамирчид дараах материал бүрдүүлнэ.
• Тамирчдын лиценз
• Багийн мэдүүлэг
• Тэмцээний хураамж - 10,000₮
• Тэмцээнд оролцох клуб, байгууллагын 2016 оны холбооны татвар төлсөн баримт

Анхааруулга:

• Олимпийн эрх авах жил тул бөхчүүд үндсэн жинд оролцоно.
• Баг тамирчид оролцох байгууллагынхаа нэртэй спортын бэлтгэлийн хувцсаар ижилсэж оролцоно.
• Харъяа клуб, спорт хороо, байгууллагад харъяалагддаг үндсэн багтаа ороогүй тамирчид үндсэн багийн мэдүүлэгт оруулахгүйгээр тусдаа хавсралт мэдүүлгээр хувь тамирчнаар оролцоно.
• Тухайн байгууллагын тамга, тэмдэггүй мэдүүлгийг хүлээн авахгүй
• Багийн мэдүүлгийг бөхчүүдийн амжилтын хамт компьютерт шивж цэвэр нямбай бичнэ, гараар бичсэн мэдүүлгийг хүлээн авахгүй
• Оролцох тамирчид лиценз /бөхийн паспорт/-тэй байх шаардлагатай.
• Шаардлагатай өнжих, гэмтэл бэртэлтэй, оролцохгүй тохиолдолд холбоонд албан ёсоор мэдэгдэнэ.
• Мэдүүлэг өгсөн жинг өөрчлөхгүй.

ХӨТӨЛБӨР

Нэгдүгээр сарын 8, Баасан гариг

  • 10:00-15:00 Багийн мэдүүлэгийг хүлээн авч, мандат олгоно.
  • 15:00-15:30 Шүүгчийн зөвлөгөөн
  • 15:30-16:00 Техникийн зөвлөгөөн
  • 16:00-16:30 Эмчийн үзлэг
  • 16:30-17:00 Жин үзэлт, сугалаа
  • Эмэгтэй: 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг
  • Эрэгтэй: 57 кг, 65 кг, 70 кг, 97 кг

Нэгдүгээр сарын 9, Бямба гариг

  • 10:00-14:00 Урьдчилсан барилдаан
  • Эмэгтэй: 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг
  • Эрэгтэй: 57 кг, 65 кг, 70 кг, 97 кг
  • 15:00-15:30 Бөхчүүдийн жин үзэлт, сугалаа
  • Эмэгтэй: 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг
  • Эрэгтэй: 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг
  • 16:00-16:30 Нээлтийн ажиллагаа
  • 16:30-20:00 Хагас шигшээ барилдаан
  • /Шагнал гардуулах ёслолын ажиллагаа/

Нэгдүгээр сарын 10, Ням гариг

  • 10:00-14:00 Урьдчилсан барилдаан
  • Эмэгтэй: 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг
  • Эрэгтэй: 61 кг, 74 кг, 86 кг, 125 кг
  • 16:00-20:00 Хагас шигшээ барилдаан
  • /Шагнал гардуулах ёслолын ажиллагаа/

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна