Топ Пүүжээгийн залуу насны очийг “суйлагч”

2015 оны 12 сарын 22

Загварын ертөнцийн цуутай бүсгүй, амьдралаас авахыг хүссэн бүхнээ хүртэж, таашаалтай амьдарч байгаа нэгэн бол маргах юмгүй топ Д.Пүрэвсүрэн. Гоо төрхтэй охид өдрөөс өдөрт нэмэгдэж буй ч хөдөлмөрч чанар, олноос ялгарах онцлоггүйн улмаас амархан замхардаг юм шиг. Алдрай жаахан 18 насандаа алтны магнатын гэргий болж хөөрхөн охины ээж болсон энэ бүсгүй үргэлж сонирхол татам шийдэл хийж байдаг.

Одоо хэр нь түүний нүцгэн зургийнүнэлгээг давах од гараагүй нь хэр үнэ цэнэтэй модель байсныг илэрхийлэх мэт. Анхны амьдралдаа цэг тавьж хэсэг ганц бие явсан бүсгүй мөн л уул уурхайн босс эртэй амьдралаа холбосон. Баян нөхөр нь эдийн сайныг эдлүүлж халамж хайраар дутаадаггүй бол бүсгүй нөхөртөө амьдралын хамгийн том нандин бэлэг болох хоёр хүүхдээр хайраа илэрхийлсэн.

Харин том охин М.Мөнхжин нь ээжийгээ дуурайсан өвөрмөц төрхтэй нэгэн болжээ. Хамаг л хайр энхрийлэл баяр баясгалан залуу насныхаа очийг шингээн төрүүлсэн охин нь юм чинь, арга ч үгүй биз. Нэг төрөөд л нэг уран бүтээлд тоглож шуугиан дэгдээдэг Пүүжээ тун удахгүй шинэ киногоороо үзэгчидтэй уулзах гэж буй. Харин энэ удаад ээжийн үүргээ биелүүлж яваад дуран хараанд өртлөө

ЭХ СУРВАЛЖ: WWW.GRANDNEWS.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна