Еврозөвлөл Оросын эсрэг хоригоо хагас жилээр сунгав

2015 оны 12 сарын 22

Фото: Zuma / Global Look

 

Европын Зөвлөл Орос тавьсан хориг арга хэмжээгээ 2016 оны долдугаар сарын 31 хүртэл дахин зургаан сар сунгахаар шийджээ. Европын холбооны байнгын төлөөлөгчдийн хороо Оросын эсрэг авсан хориг арга хэмжээгээ сунгахаар арванхоёрдугаар сарын 18-нд шийдсэн юм. Тэр нь арванхоёрдугаар сарын 22-ноос  хэрэгжиж эхэлнэ.

 

Дипломат эх сурвалжийн мэдээлсний дагуу хориг бүрэн бүтнээрээ сүүлчийн удаа сунгагдаж байгаа аж. Учир нь Европын холбооны зарим орнууд Сирийн байдлаар мөн алан хядлагатай тэмцэх асуудалд үр бүтээлч яриа хэлцлийг Оростой явуулах сонирхолтой байна.

 

Италийн ерөнхий сайд Маттео Ренци ойрын саруудад  Оросын эсрэг хоригийг  зогсоохын төлөө байгаа.

 

Европын холбооны зүгээс 2014 оны хавар Москвагийн эсрэг хориг арга хэмжээг Крымыг өөртөө нэгтгэсэн, Украины зүүн өмнө нутагт сөргөлдөөн эхэлсэн зэргээс үүдэн авсан юм.  2015 оны  долдугаар сарын сүүлчээс уг хоригт Черногор, Албани, Исланд, Лихтенштейн, Украин нэгдсэн байв. Үүний зэрэгцээ Оросын эсрэг хориг арга хэмжээг АНУ, Норвеги, Япон, Австрали, Канад авсан байгаа билээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна