Ирвэсүүд лигийг тэргүүлж эхэллээ

2015 оны 12 сарын 22

Сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн тоглолтууд Спортын төв ордны "А" зааланд даваа, лхагва баасан гаригуудад болж байна. Өчигдөр 1-р тойргийн 21, 22 дахь тоглолт боллоо. Тоглолтын мэдээллээс хүргэж байна.

 


Их өргөө Аравтууд улирлын гурав дахь хожлоо авлаа

Их өргөө Аравт 113-90 Архангай Лидер

Монголын үндэсний супер лигийн улирлын 21 дэх тоглолт Лигийн тэргүүн тоглогч Д.Мөнхтүвшингөөр ахлуулсан "Их өргөө Аравтууд", залуучуудын шигшээ багийн тоглогчидоор хүчээ зузаатгасан "Архангай Лидер" багуудын тоглолт сонирхолтой нэгэн тоглолт болох нь тодорхой байсан гэхэд болно. Тоглолт эхнээсээ "Их өргөө Аравтууд"-ын давамгайллаар эхэлсэн юм. Тэднийг С.Өрнүүнбилэг 26 оноо 10 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн тэргүүлсэн бол өөр гурван тоглогч  20+  оноо авсан нь М.Бадрах 22 оноо, Д.Мөнхтүвшин 22 оноо, Ш.Сэдбазар 20 оноо, 9 оновчтой дамжуулалт гүйцэтгэн сайн тоглолтуудаа үзүүллээ. Багийн бусад залуус төдийлөн хангалттай байгаагүй ч гарааны тоглогчид сайн байснаар тэд хожил авсан юм. Мөн Б.Мөнхбатын Chu Madaubum дээр хийсэн маш сайн хамгаалалтыг онцлох нь зүйтэй байх. Тэрээр хамгаалалтанд сайн ажиллаж Chu Madaubum ердөө 2 оноо авлаа.

Харин "Архангай Лидерүүд" өнөөдөр хожигдсоноор улирлын гурав дахь хожлоо авлаа. Тэдний хувьд 3 хожил, 3 хожигдолтой болж байна. Э.Дөлгөөн гайхалтай тоглолтуудаа үргэлжлүүлж багаа тэргүүлсэн ба тэрээр 23 оноо, 13 самбараас бөмбөг авалт, 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн юм. Түүнд Очирбат 21 оноо, 14 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн тусалсан ч багийн бусад залуус хангалттай байсангүй. Б.Батзолбоо, Сhu Madaubum нарын муу тоглолт тэдний хожигдсон гол шалтгаан байсан гэж болно. Chu Madaubum 22 минут тоглохдоо ердөө 3 оноо авсан бол Б.Батзолбоо тоглолтын турш авсан 19 онооны 14 нь тоглолт тодорхой болсон байх үед авсан юм. Улмаар Лидерүүд энэ тоглолтонд хожигдож ээлжит ялагдалаа хүлээлээ.

ИРВЭСҮҮД ЛИГИЙГ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

ИРВЭС 120-107 ДУНДГОВЬ  МОН АЛТИУС СМАРТ

Лигийг тэргүүлж байгаа багуудын тоглолт өчигдрийн хамгийн сонирхолтой тоглолт байсан юм. "Мон-Алтиус Дундговь Смарт" багийн гол тоглогчид болох А.Гансүх бага зэрэг бэртлийн улмаас тоглолтыг өнжсөн бол Andre Brown  ханиад хүрсэний улмаас энэ тоглолтыг өнжсөн нь хожигдсон шалтгаан байсан гэж болно. Гол тоглогчид нь байгаагүй ч тэд сайн тоглолтыг үзүүлсэн бөгөөд Kashif Watson 29 оноо, 8 самбараас бөмбөг авалт, 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол Б.Дархантөгс 24 оноо авчээ. Мөн онцлох нэгэн тоглогч байсан нь гараанд гарч тоглосон Э.Цэрэнбаатар 12 оноо, 17 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн ч энэ тоглолтонд хожиход хангалттай байж чадаагүй юм.

Харин Сентоза Ирвэсүүд ээлжит сайн тоглолтоо үзүүлж хожил байгуулснаар 4 хожил 1 хожигдолтойгоор лигийг тэргүүлж эхэллээ. Т.Санчир 33 оноо, 11 самбараас бөмбөг авалт, 7 оновчтой дамжуулалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол тун сайн тоглолтыг үзүүлээд байгаа лигонеор тоглогч Dylan Brewer 31 оноо, 7 оновчтой дамжуулалт, 8 самбараа бөмбөг авалт гүйцэтгэн ээлжит сайн тоглолтоо үзүүллээ. Э.Дорж-Арилд 21 оноо, С.Эрдэнэдалай 17 оноо, 13 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн тэдэнд тусалсанаар хожиход хангалттай байлаа. Ирвэсүүдийг зогсооно гэдэг хүнд даалгавар байсан хэвээрээ, тэд улирлын анхны тоглолтонд хожсоноос хойш ийнхүү 4 дараалан хожоод байна.

 

 

 
 
 

 

Posted by Mongolian National Basketball Association on Monday, December 21, 2015

 

 

Архангай Лидер vs Баянзүрх Их Өргөө Аравтууд - 90:113

Posted by Mongolian National Basketball Association on Monday, December 21, 2015
 
МҮСБХ

 

 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна