Нефтийн үнэ 11 жилийн өмнөх хэмжээнд унажээ

2015 оны 12 сарын 22

Фото: Вадим Жернов / РИА Новости

Дэлхийн нефтийн үнэ доошилсоор даваа гаригт 2004 оны долдугаар үеийн хэмжээнд хүрсэн байна. ICE биржийн арилжааны мэдээ үүнийг харууллаа.

Хоёрдугаар сард нийлүүлэгдэх Brent нефтийн фьючерсийн үнэ Лондоны ICE Futures бирж дээр баррель нь 36,14 доллараар арилжаалагдан 1,34 хувиар буурчээ. Хоёрдугаар сарын гэрээний хамгийн доод үнэ 36,17 доллар хүрэхдээ 2004 оны долдугаар сарын 13-ны хэмжээг давтсан юм.  Нью-Йоркийн  барааны бирж  (NYMEX) дээр WTI нефтийн нэг баррелийн  үнэ 0,58 хувиар бууж 34,53 доллараар зарагджээ.

Арванхоёрдугаар сарын 4-нд ОРЕС олборлолтын квотоо өдөрт 30 саяас 31,5 сая баррель болгон нэмсний дараа   хар алтны үнэ хямдарсаар байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна