“Гринч Зул сарыг хулгайлав уу?”

2015 оны 12 сарын 22

 

Америк болон Европ энэ жил хамгийн дулаан өвөл болж байна. Европ Зул сарын баяр дөхсөн эдгээр өдрүүдэд хүмүүс цасыг хамгийн ихээр үгүйлж байгаа аж. Европт өдийд хүмүүс цана, чаргаар гулгаж, хүүхдүүд цасан хүн хийж, цасаар байлдан тоглож, халаасан вино уун хөөрөлдөн зогсдог. Гэтэл цас бага орж, дулаан байгаагаас Альпын нуруун дахь цанын баазууд хиймэл цас ашиглаж байна.  Өвөл, цасыг үгүйлсэн хүмүүс “Гринч Зул сарыг хулгайлав уу?, Хавар айлчлан ирэв үү эсвэл Намар дуусаагүй байна уу?” хэмээн өөр хоорондоо хуучлах болжээ.

 

Цаг уурчдын мэдээлж буйгаар Европт энэ арванхоёрдугаар сард хамгийн дулаан өвлийн сар болж байгаа аж. Финлянд нь дэлхийн хамгийн хүйтэн газруудын нэг боловч нийслэл Хельсинкид ням гаригт өдөртөө Цельсийн -10.3 градус байв. Түүнчлэн Швед, Эстони улсад агаарын хэм арван хэдэн градусаас хэтрэхгүй байгаа аж. Английн Лондон хотноо ням гаригт өдөртөө -16.9 градус байжээ. Түүнчлэн ОХУ-ын нийслэл Москва хотноо даваа гаригт агаарын хэм +5 градус байснаас Улаан талбай дахь мөсөн гулгуурыг хаасан байна. Уг нь өдийд агаарын хэм Москвад -6.5 градус орчим байдаг аж. Мөн Италийн Альпын цанын баазуудад хиймэл цас ашиглаж, Германы Дресденд интоор цэцэглэжээ. АНУ болон Канадын зарим мужуудад мөн л цасгүй дулаан байгаа гэнэ. АНУ-ын засгийн газрын шинжлэх ухаанчдын мэдээлснээр 2015 он орчин цагийн хамгийн халуун жил болжээ.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна