“Gucci”-ийн зулсарын бэлэг

2015 оны 12 сарын 22

Gucci весна-лето 2016

Италийн загварын ордон Gucci дэлхийн эрч хөдөлгөөнтэй хотуудад зориулан чимэглэсэн Dionysus гэх цүнхний тусгай цувралыг  гаргахаар бэлтгэж байна. Тун удалгүй Парис, Ром, Токио, Нью-Йорк, Лондон, Шанхай, Гонконг, Дубай хотуудад тэдний бэлгэдэл бүхий цөөхөн тооны цүнхийг бутикуудаар дамжуулан худалдаж эхлэх ажээ. Тэд бүгд GG гэсэн  бичиг бүхий сонгомол даавуун материалаар хийгдсэн, тах хэлбэрийн металл түгжээтэй тэр нь барын толгойгоор төгссөн байх юм.

Хотуудын хувьд нь гэвэл хот бүр нь өөрийн давтагдашгүй чимгээ авцгаана. Тухайлбал, Лондоны цүнхийг могойн зээгт наамал, Дубайн цүнхийг тэмээлзгэнэ ба одод, Токиогийн цүнхийг  сакурагийн цэцэг чимсэн байна. Худалдаа нь  ирэх жилийн нэгдүгээр сараас эхэлнэ.

Gucci’s Dionysus City Bag Tokyo

Gucci’s Dionysus City Bag New York

Gucci’s Dionysus City Bag London

Gucci хавар-зун 2016

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна