Aймгийн арслан Ч.Хөхчирэнгэр түрүүллээ

2015 оны 12 сарын 22

Сэтгүүлч:
Хөвсгөл

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүхийн захирамжаар залуучуудын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд 4 уулын хишиг барилдааныг зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 17-нд Бүрэнхаан уулын хишиг барилдааныг зохион байгуулжээ.

Энэхүү барилдаан Хөвсгөл аймгийн харьяат МУ-ын начин М.Эрдэнэбат, А.Батмөнх, аймгийн хурц арслан Б.Ганхуяг, аймгийн арслан Г.Батням, Н.Баттүвшин, Л.Нямбаяр, А.Давааням, Ч.Хөхчирэнгэр, Б.Даваа-Очир, Б.Хаш-Эрдэнэ нарын тэргүүнтэй 120 бөх барилджээ.

Түрүү: Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат аймгийн арслан Чинчулууны ХӨХЧИРЭНГЭР

Үзүүр: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат аймгийн хурц арслан Бадамсамбуугийн ГАНХУЯГ

Шөвгийн дөрөвт: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харьяат улсын начин Маналсүрэнгийн ЭРДЭНЭБАТ, 

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат улсын начин Амарын БАТМӨНХ нар шалгарлаа.

"Хөвсгөл хөгжил сан"-ийн урилгаар Улаанбаатар хотод "Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээ"-д бэлтгэлд хамрагддаг 20 гаруй бөхчүүд нэгдсэн унаагаар Мөрөн хотыг зорьж очин зодоглож хоймор зоны сэтгэлийг баясгалаа.

   ДӨРВИЙН ДАВАА      
 1  Улсын начин   М.Эрдэнэбат            Гоц мөргөв  
 2  Улсын начин  А.Батмөнх  Сумын заан  Э.Өлзийсайхан
 3  Аймгий+арслан   Б.Ганхуяг  Аймгийн начин  Э.Баасанжав
 4  Аймгийн+арслан  Н.Баттүвшин  Аймгийн харцага  Н.Шинэзориг
 5  Аймгийн арслан  Г.Батням  Аймгийн харцага  Ц.Сандагдорж
 6  Аймгийн арслан  Л.Нямбаяр Аймгийн харцага   Л.Энхбат
 7  Аймгийн арслан  Б.Даваа-Очир   Аймгийн арслан  Б.Хаш-Эрдэнэ
 8  Аймгийн арслан  А.Давааням  Аймгийн арслан  Ч.Хөхчирэнгэр
   ТАВЫН ДАВАА      
 1  Улсын начин  М.Эрдэнэбат  Аймгийн харцага  Л.Энхбат
 2  Улсын начин  А.Батмөнх  Аймгийн харцага  Н.Шинэзориг
 3  Аймгийн+арслан  Б.Ганхуяг  Аймгийн арслан  Б.Хаш-Эрдэнэ
 4  Аймгийн арслан  Ч.Хөхчирэнгэр  Аймгийн харцага  Ц.Сандагдорж
   ЗУРГААГИЙН ДАВАА       
 1  Улсын начин  М.Эрдэнэбат  Аймгийн+арслан  Б.Ганхуяг
 2  Улсын начин  А.Батмөнх  Аймгийн арслан  Ч.Хөхчирэнгэр
   ДОЛООГИЙН ДАВАА      
 1  Аймгийн+арслан  Б.Ганхуяг  Аймгийн арслан  Ч.Хөхчирэнгэр
   Үзүүр    Түрүү  

  Б.Мөндаваа

Bukh.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна