Моуриньо “Манчестер Юнайтед”-д ирэх бодолгүй байна

2015 оны 12 сарын 22

“Челси”-гээс халагдаад байгаа Жозе Моуриньо Английн багт ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тиймдээ ч “Манчестер Юнайтед”-д ирж магадгүй гэсэн мэдээлэл цацагдаад байсан. Тэгвэл хамгийн сүүлд гарсан мэдээллээр Жозе Моуриньо “Манчестер Юнайтед”-д ирэх бодолгүй байгаа ажээ. 

El Mundo Deportivo-гийн мэдээлж байгаагаар Португал эр Ван Галыг хүндэлдэг учраас “Манчестер Юнайтед”-тай хэлэлцээр хийх бодолгүй байгаа талаараа ярьсан байна.  Гэвч хоёр тал ямар нэг байдлаар холбоо тогтоогоод байгаа юм.

Хэрвээ түүнийг “Улаан чөтгөрүүд”-тэй гэрээ байгуулахгүй бол Английн бусад багууд анхааралтай ажиглаж байна.  Түүнээс гадна Ван Галыг ирэх хоёр тоглолтод хожиж чадахгүй бол ажлаас нь халах асуудал ч гарч ирсэн. Тийм болохоор асуудал хаашаа ч эргэж магадгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна