Цахлай, Меркель, арслан, мопс хав

2015 оны 12 сарын 22

-Associated Press агентлагийн 2015 оны шилдэг зургууд, хоёрдугаар хэсэг-

 

АНУ-ын Associated Press (AP) агентлаг 2015 оны шилдэг гэрэл зургуудаа нэрлэн танилцуулж байна. Эдгээр гэрэл зургууд нь дэлхийн  хамгийн нэр хүнд бүхий хэвлэлийг өнгөрч байгаа онд чимэглэж иржээ.

 

Фото: Thibault Camus / AP

Ирландын дизайнч Шэрон Уочхобын хавар-зуны улирлын загваруудын   үзүүлбэр дээр тайзнаа гарахаар зогсож байгаа загвар өмсөгч, есдүгээр сарын 29. Парисын загварын долоо хоногийн  эхлэлт.

 

Фото: Jens Meyer / AP

Швейцари бүсгүй Микаэла Видмер скелетоны дэлхийн цомын тэмцээн дээр, арваннэгдүгээр сарын 27.

 

Фото: Matt Dunham / AP

Британийн хатан хаан II Елизаветагийн нөхөр Эдинбургийн герцог Филипп Richmond Adult Community College гэх шинэ арт төвийн  нээлт дээр, Лондон, зургадугаар сарын 8.

 

Фото: Nariman El-Mofty / AP

Мэгги ээж нэрээр алдартай Мэгги Гобрэн дөнгөж сая  хөлийг нь хог шавраас угаасан охины хөлийг үнсэж байгаа нь.  Гэрэл зургийг Каир хотын орчимд хоёрдугаар сарын 25-нд хийжээ. Ээж  Мэгги  бол ядуу хүмүүст зориулсан  байгууллагыг  байгуулсан хүн юм. Одоо энэ байгууллагын 90 салбар дэлхий даяар ажиллаж байна.

 

Фото: Joe Watts / AP

Индианаполис дахь «Спидвей»  автодром дээр нисгэгч нарын хийж байсан дасгал сургуулийн үеэр “ниссэн” машин, тавдугаар сарын 13.

 

Фото: Koji Ueda / AP

Японы амьтны хүрээлэнд заан сэлж чаддагийг харуулсан  65 метрийн метрийн гүнтэй усан санг байгуулжээ. Долдугаар сарын 11.

 

Фото: Aaron Favila / AP

Филлипиний хөвгүүд  үерийн усанд живсэн гэхдээ ус нь татраагүй  талбай дээр сагсан     бөмбөг тоглож байгаа нь, Манила  хотын захын дүүрэг, долдугаар сарын 8.

 

Фото: Kamran Jebreili / AP

Хүний хөгжлийн арга хэмжээ санаачилгад хөрөнгө оруулах жил тутмын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Арабын Эмиратын албан тушаалтнуудын Дубайн уулзалт. Энэ сан нь жил тутам 270 сая  долларын ивээн тэтгэлт авах болно.

 

Фото: Дмитрий Рогулин / AP

Сталинградын тулалдааны 72 жилийн ойгоор Эх болсон эх орон хөшөөнд цэцэг өргөхөөр явж байгаа улаан армийн хувцастай орос хүн, хоёрдугаар сарын 2.

 

Фото: Suzanne Plunkett / AP

Жереми Милларын “усанд осолдсон хүн гэх өөрийн хөрөг”  гэх бүтээлийг харж байгаа Кембрижийн герцогын ахайтан Кейт Мидлтон, гуравдугаар сарын 11.

 

Фото: Jerome Delay / AP

Хилэгнэсэн олноос муу усны  сувгаар зугтсан Бурундийн эрх баригч намын залуучуудын жигүүрийн гишүүн Жан-Клод Нийонзима (Jean Claude Niyonzima) хамгаалалтдаа авахыг цэргийнхнээс гуйж байгаа нь. Ерөнхийлөгч Пьер Нкурунзиза  гурав дахь удаагаа сонгуульд нэрээ дэвшүүлэхийг нь мэдсэн хүмүүс Нийонзимаг  чулуугаар шидлэн хөөжээ.

 

Фото: Ahn Young-joon / AP

Сөүлийн Coex Aquarium гэсэн асар том усан санд байгаа дайвер эмэгтэй. Энэ усан санд 600 төрлийн 40 мянган далайн амьтад  амьдардаг. Зургийг долдугаар сарын 29-нд авчээ.

 

Фото: Mosa'ab Elshamy / AP

Баасан гаригийн мөргөлийн дараа охинтойгоо тоглож байгаа хүн. Каир, Аль-Азхар сүм, зургадугаар сарын 5.

 

Фото: Ahn Young-joon / AP

Японы колонийн дарлалаас чөлөөлөгдсөний ойн арга хэмжээнд оролцогсод Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хегийн үгийг сонгож байгаа нь. Сеул, Seong соёлын төв, наймдугаар сарын 15.

 

Фото: Andres Kudacki / AP

Гэрийн тэжээмэл амьтдыг ивээгч хувилгаан Антониогийн баяраар морио гал дээгүүр харайлгаж байгаа испани залуу. Галаар дамжсан амьтан жилийн турш хувилгааны ивээлд байдаг гэж испаничууд үздэг гэнэ.

 

Фото: Desmond Boylan / AP

Кубийн католикууд Ромын хамбыг угтахаар бэлтгэж байна. Гавана , Хувьсгалчдын талбай, есдүгээр сарын 17.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна