Гашуунсухайтаар 5.5 сая тонн нүүрс экспортолжээ

2015 оны 12 сарын 22

Гашуунсухайт боомтын нүүрсний экспорт энэ оны эхний арваннэгдүгээр сарын дүнгээр 5.5 сая тонн болж, экспортын  хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин буурчээ. Харин улсын хэмжээнд нүүрсний экспортын биет хэмжээ 25 орчим хувиар буурсан байна. “Шивээ хүрэн” боомтын экспорт хэвийн үргэлжилж байгаа бол “Таван Толгой”-ийн бүлэг ордын экспорт буурчээ. Ингэж нүүрсний экспорт буурсан шалтгаан нь БНХАУ-ын зах зээлийн таагүй байдал нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Мөн нүүрсний тээврийг автозам дээр гаргаснаар тээврийн зардал өсөж, дотоодын компаниудын өрсөлдөөн буурахад нөлөөлжээ. Энэ нь цаашид тээврийг төмөр замаар шийдэхгүй бол өрсөлдөх чадвар сайжрахгүй гэдгийн нотолгоо болж байгаа юм. Одоогоор Ганц мод боомтод нүүрс импортолдог 15 компани үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 19 компаниар буурсан дүн болохыг эх сурвалжууд мэдээллээ.

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна