Хуучирсан мэдээ: 2015.12.22-нд нийтлэгдсэн

Нийтлэлч Б.Баабарын жиргээ сошиалын анхаарлын төвд байдаг. Тэрбээр, Зам тээврийн сайд асан А.Гансүхийг жиргээгээр “Наад А.Гансүх гээд байгаа чинь гайгаар төрд наалдсан адгийн шаар шүү дээ”,“Жапан тауны хөрөнгө оруулагч өвгөнийг буудалд байхад нь өрөөнөөс нь хар тамхи оллоо гэж цагдаагаар бариулдаг нь наад шаар чинь”, “Твиттерээр цуурсан Ц.Бат инженер биш иймэрхүү хулгайч луйварчин шоронд очих ёстой юм л даа”, “Одоо Жапан таунаас луйвардаж авсан хэдэн байртай. Гүтгэсэн гээд намайг шоронд хийг л дээ” хэмээн “бут” авч байсан удаатай. Тэгвэл өчигдөр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн Ерөнхий сайдад хаяглан бичсэн албан тоот буюу, УБТЗ-тай холбоотой дуулианы араас “Эрүүл засгийн газар байдаг бол ийм нотолгоогүй асуудлыг дотроо ярьж, үнэн мөнийг олох байсан” хэмээн жиргэжээ.

Үнэндээ сүүлийн үед улс төр, нийгэмд үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл, мэдэгдэл багагүй цацагдах болсон. Тиймээс хэрэв үнэхээр УБТЗ-тай холбоотой асуудал үнэн бол үүнийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Гадаад хэргийн сайд дэлгэж болох байлаа.
Харин худлаа бол хоёр орны харилцаанд сэв суухуйц хор уршиг дагуулж магадгүй гэж салбарынхан нь болгоомжилж буй. Ямар ч байсан энэ асуудалтай холбоотойгоор УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар яаран мэдээлэл хийж, “Хятад, Монгол, Орос гурван улсын хамтарсан тээвэр логистикийн компани байгуулах асуудал яригдаж байгаа. Үүнийг би дэмжиж байгаа юм. Харин үүнийг мушгин гуйвлуулж яриад байх шиг байна. Ганцхан Хятадтай хамтарч ажиллах гээд байгаа юм биш. Гурван улсын хамтарсан тээвэрлэлтийн компанийг байгуулахаар ярилцаж байгаа. Миний хувьд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга болохоос биш хувьцааны асуудлыг мэддэг эрх мэдэл бүхий субьект биш. Төмөр замын тээвэр, хөдөлгөөний аюулгүй байдал, ажлын хариуцлагын асуудал зэрэг надад хамаатай. Харин гурван улсын хамтарсан тээвэрлэлтийн компани байгуулахыг гурван талын төрийн тэргүүнүүд уулзалтын хүрээнд шийднэ” гэсэн юм.

Тэдний хэн нь гүтгээд, хэн нь үнэн зөв ярьж байгааг Засгийн газар болоод Зам тээврийн яам нь шалгаж, тайлбарлах ч биз. Юутай ч энэ асуудалтай холбоотойгоор Б.Баабар “Төмөр замын хувьцааг зарах гэсэн асуудал огт байхгүй. Пүрэвбаатарын ярианаас тодорхой. Усан тэнэг хүн ингэж магадгүй. Жишээ нь, ховч өөрөө”, “Наад ховч хар чинь Говьалтайд биеэ сойж байгаам. Одоо говьалтайчууд ганц сайн шудрага хүүгээ олж харах юм биз дээ, чааваас”, “Сонгуулийн өмнө эх орончоо харуулж муухайг илчлэгчийн уралдаанд орж буй ХОВЧ ХАРЫН хов төдий зүйл” хэмээн жиргэжээ.

А.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж