Хууль зүйн сайд Д.Дорлигжав хуулийн төслүүд өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2015.12.22-нд нийтлэгдсэн

Хууль зүйн сайд Д.Дорлигжав хуулийн төслүүд өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг өнөөдөр /2015.12.22/ Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өргөн барилаа.

Улсын Их Хурлын 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн чуулганаар захиргааны байгууллагын үйл ажиллагааг зохицуулж буй 250 гаруй салбар хуулиудын нийтлэг асуудлуудыг зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлаас 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “Захиргааны ерөнхий хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”  61 дүгээр тогтоолыг баталсан.

Энэхүү тогтоолын 1.1-д “Захиргааны ерөнхий хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх болон давхардал, зөрчлийг арилгах, уялдуулах үүднээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулан 2015 оны 10 дугаар сарын 01-ний дотор багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт даалгасан. Үүний дагуу, Хууль зүйн яамнаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг боловсруулжээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж