Оюуны спорт шатрыг сурталчлах үйлсэд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлж УИХ-ын даргад хүндэт өргөмжлөл гардуулав

Хуучирсан мэдээ: 2015.12.22-нд нийтлэгдсэн

Оюуны спорт шатрыг сурталчлах үйлсэд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлж УИХ-ын даргад хүндэт өргөмжлөл гардуулав

Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр өнөөдөр /2015.12.22/ Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Хүндэт өргөмжлөл гардуулан өгөв.

Монголын Шатарын холбооны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр Өргөмжлөл гардуулах үеэр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын дарга З.Энхболд та оюуны спорт шатрыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, орон нутагт сурталчлах, ирээдүйн шатарчдыг дэмжих үйлсэд онцгой хувь нэмэр оруулсаар ирсэн тул Хүндэт өргөмжлөл болон шатрын спорт сонирхогчдын сэтгэл шингэсэн энэхүү цомыг гардуулан өгч байна гэлээ.

Улсын Их Хурлын даргын ивээл дор шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 2013 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж байна. Энэ жилийн хувьд тэмцээний хамрах хүрээ тэлж, Улаанбаатар хотын 9 дүүрэг, сумдын хэмжээнд зохион байгуулагдсанаас гадна аймаг, нийслэлийн аваргыг тодруулаад байна. 2016 оны нэгдүгээр сарын 13-нд Улсын Их Хурлын даргын ивээл дор болдог шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд нийслэл, 21 аймгаас шалгарсан 126 оролцогчид цэц, оюунаа сорьж аваргаа шалгаруулах юм.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж