Гэр бүлийн дарамт хүүхдийн эрүүл мэндэд хортой

2015 оны 12 сарын 22

Үр хүүхэд ертөнцөд эцэг эхээ баярлуулан төрдөг. Халуун дулаан хайр энхрийллээр угжигдан өсөх ёстой үр хүүхэд насанд хүрэгчдийн амьдралын тоглоом зугаа болж байгаа нь  юутай харамсалтай. “Хүүхэд бол хөгжим” гэж Р.Чойном хэлсэн байдаг. Хүний сэтгэл хөгжим сонсоод тайтгардагта! адил хүн хүүхдээ харж, сонсож сэтгэлийн баясал авдаг. Гэвч манай нийгмийн хөгжил, хүмүүсийн амьдралын чадавхи, гэр бүлийн салалт, тогтворгүй байдал, эцэг эхийн зан төрх хайнга байдал зэргээс шалтгаалж өнөөдөр маш олон хүүхдүүд өлмөн зэлэн орох оронгүй, сурах сургуульгүй хүний хайр энхрийллээс шоовдорлогдон хамгийн муухай доромжлолыг амсан амьдарч байгаа нь цөөнгүй.

Хүүхдүүдийг зовлонгийн далайд унагаж байгаа нь гэр бүлийн салалт. Үүнээс болж өсвөр насны хүүхдийн шархтай болж эцэг эхийн хайраас холдож, эзэнгүйдэн хорчийж хатсан цэцэг шиг болж байна. Энэ нь хүүхдийн өсөлт, бойжилт ирээдүй маш ихээр нөлөөлнө. Цочимтгой хүүхдийн эцэг эх нь архичин хүмүүс байдаг. Үргэлж үүд хаалгаа чангаар нүдэж, эхнэрээ зодох нь нялх балчир хүүхдийн оюун санаа болон бойжилтонд сөргөөр нөлөөлж үргэлж яарах, хар дарж зүүдэлэх шөнө уйлах, орондоо шээх, зүрх нь чичрэн нүд нь бүрэлзэх худал хэлэх, догшин зан авиртай болдог.

Гэр бүл салалтаас болж хүүхдийн сэтгэцэд их өөрчлөлт гардаг. Хүүхэд уурлах бухимдах нь ихэсч, эцэг эхээ санаж хугацаанд өнчрөн ганцаардсаар хүүхдийн өсөлт удаашрах, бэтэгшрэх, хоол унднаас гарах, сэтгэл үргэлж зовох, ноомс болох, намайг хайрлах хүнгүй гэж бодон бусдыг өшрөх, хэрцгий болох ба ирээдүйн амьдрал нь тэр чигээрээ хар сүүдэрт автагдана. Иймээс хүмүүсээ бидний ирээдүй үр хүүхдээ нулимстай нүдтэйгээр орчлонг бүү туулуулъя. Үүргээ ухамсарлаж ирээдүйгээ харж амьдаръя. Бид үр хүүхэддээ хэрхэн хандаж байна, хандпагаар бидний хүүхэд өөрийн хүүхэддээ хандах болоно.

Эх сурвалж: Бямбын Намтай Эрүүл амьдрач урт наслахын гайхамшиг УБ хот 2006 он

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна